МАН-ын хурган дарга нар өөрсдийн ашиг сонирхолоос гадна “эзэн”-нийхээ ивээл “хайраар” суудал сэлгэж явдаг нь гэм биш зан болсон.

Тэгвэл саяхан МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од “тушаал дэвшиж”, Нийслэлийн МАН-ын хэрэг эрхлэх газрын даргын суудалд тухлах сурагтай. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны Ерөнхийлөгчийн суудлыг нийслэлийн МАН-ын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаар солино гэсэн үг.

Харин түүний оронд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар буюу намынхандаа Сергей нэрээр алдаршсан эрхэм Монголын залуучуудын холбоог удирдахаар болсон байна. Б.Сэргэлэнбаатарын хувьд урьд өмнө нь МЗХ-г хууль бусаар авахыг оролдож, тамга тэмдэгийг нь “хүчингүй” хэмээн шүүх цагдаад өргөдөл гомдол гаргаж, шинэ тамга тэмдэг хийлгэх зэрэг албан тушаал, эрх мэдлийн төлөө увайгүй үйлдэл гаргаж явсан гэдгийг ойр хавийнхан нь ярьдаг юм билээ. Харин энэ удаад түүний шуналт хүсэл нь тааллаар болж, МЗХ-г удирдах болсон бололтой. Түүнийг Хуульзүйн сайд Х.Нямбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарын “халаасны хүн” гэгддэг.Харин О.Гэрэлт-Одын хувьд УИХ-ын гишүүн Ч.Учралын итгэлийг олж, дэмжлэг авдаг залуусын нэг гэдэг юм билээ.
Хамгийн сонирхолтой нь О.Гэрэлт-Од, Б.Сэргэлэнбаатар нар нь хоёулаа Х.Нямбаатар, Д.Сумъяабазартай улс төрийн нэг баг, ойр ажиллаж тусалж явсан, Сонгинохайрханы МАН-аас гаралтай хүмүүс гэгдэх.

Харин Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар дээрх хоёр залуугаасаа Б.Сэргэлэнбаатарыг нь дэмжсээр өнөөг хүрсэн аж.

Дээрх хоёр залуугийн суудал сэлгээнээс болж Н.Учрал, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар харилцаагаа муутгахгүйн тулд хэн хэнд нь “хуудуу”-тай эрх мэдэл, албан тушаалыг өгөхөөр зэхсэн бололтой.