Зургаан долоо хоногийн турш жүжигчин Жонни Депп, Амбер Хеард нар шүүхдэлцсэн билээ. Улмаар шүүхийн шийдвэр өчигдөр гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэрийг сонсохоор Амбер Хеард хар даашинзтай ирсэн юм.
Экс нөхөр Жонни Деппт 15 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх болсон жүжигчин Амбер Хеард шүүхээс урам хугарсан байдалтай гарч явсан нь ийнхүү папарацийн дуранд өртсөн байна.