Мэргэжлийн боксын тулаанд амжилт үзүүлж яваа, олимпын аварга МУГТ Н.Төгсцогт одоогоос гурван жилийн өмнө инстграм од Энэрэл гэх бүсгүйтэй хамтран амьдарч, өнгөрсөн оны есдүгээр сард бяцхан охиноо өлгийдсөн. Тэгвэл түүний хөөрхөн гэргий Энэрэл өдгөө ТВ5 телевизийн нүүр царай болж, мэдээний анкар буюу нэвтрүүлэгч хийдэг болсон байна. Энэрэл бүсгүйн хувьд өдгөө 24 настай ч ямар сургууль төгссөн нууц хэвээрээ үлдсэн. Энхрий ялдам төрхтэй Энэрэл бүсгүй дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхдаа кинонд тоглож, хэд хэдэн рекламны нүүр царайгаар сонгогдож байсан.

Сонирхуулахад, Н.Төгсцогтын экс эхнэр, том хүүгийнх нь ээж Д.Уранзаяа ч мөн телевизийн салбарт бизнес хийдэг.