Эршүүд характер, уянгалаг хоолой, бага зэргийг “засвар орсон” ч хөөрхөн царай, гоолиг биеэрээ олны танил бүсгүйчүүдээс ялгардаг бүсгүй бол дуучин А.Хишигдалай. Дуулахын хажуугаар модел бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн брэнд дэлгүүрүүдийн нүүр царай болдог тэрбээр өнгөлөг, загварлаг, орчин цагийн моданы хувцасыг монголчууддаа нийлүүлдэг Unya boutique дэлгүүрийн нүүр царайгаар дахин тодорчээ.

Өдгөө 30 насны босго алхаж буй тэрбээр энэ удаад залуу жүжигчин Сэтгэлтүвшин, “Точка”-ын Сувдаа буюу Номин нартай хамтран зураг авалтад оролцон, брэнд дэлгүүрийнхээ онцлогийг шингээсэн рекламны зураг авалтад оролцсон байна.

 


Архангай нутгаас гаралтай дуучин бүсгүй уг зар сурталчилгаагаараа өөрийнхөө рекламны орон зайг дахин бататгаж чадлаа.