Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий. Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг.


Олны дунд “Овжин охид” уран сайхны киноны 19 насанпаа Сампилын дүрээр алдаршсан жүжигчин Ц.Ганзориг өнөөдөр охиныхоо зургаар цахим хуудсаа гоёжээ. Учир нь түүний охин дунд сургуулиа дүүргэж, хонхны баяраа хийж буй аж.
Тэрбээр анхны амьдралаа 29 насандаа өөрөөсөө 8 насаар дүү бүсгүйтэй эхлүүлж хоёр хөөрхөн хүүхдийн аав болсон. Гэвч тэдний амьдрал бүтэлгүйтэн, үе тэнгийн бүсгүйтэйгээ дахин амьдрал эхлүүлсэн.

Тэрбээр өдгөө өнөр олон хүүхэдтэй аав болжээ.