Монгол улсад ДОХ-ын 381 дахь тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Хэдийгээр бүртгэгдсэн нь энэ боловч бүртгэгдээгүй тохиолдол цөөнгүй байх эрсдэл өндөр байна.

Энэ талаар сэрэмжлүүлэх зорилгоор ДОХ өвчинтэй казах залуу санаатайгаар таван бүсгүйд халдаасан хэргийг хүргэж байна.

Монгол улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн болох тохиолдол гарсаар байгаа. Тэгвэл Монгол улсын иргэншлээс гарсан иргэн Г.Б гэгч нь БНКУ-д байхдаа ХДХВ/ДОХ тусаад эргэж эх орондоо ирээд, санаатайгаар бүсгүйчүүдэд халдаасан хэрэг бүртгэгджээ.


Тодруулбал, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Г.Б нь түргэний эмч мэргэжилтэй одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Тэрбээр Монгол улсын иргэншлээ солиулж, 2018 онд Бүгд Найрамдах Казахстан улсад байхдаа ДОХ өвчин туссан аж. Улмаар өвчтэй гэдгээ мэдсээр байж Монгол улсад эргэн ирж, 2021-2022 онд манай улсын таван иргэнд ДОХ өвчин санаатайгаар халдаасан байна.

Түүний энэ үйлдэл нь бусдын амь насанд аюул учруулж болзошгүй дархлал хомсдолын вирус өвчинг хоёр, түүнээс дээш хүнд зориуд халдаасан” гэмт хэрэг тул хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа.
Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол 2-8 жилийн хорих ял оноох болно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах
.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний эсрэг халдаасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Монгол бүсгүйчүүдэд ДОХ өвчин тараасан казах залууг одоогоор цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Тиймээс залуус тохиолдлын бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэн өөрийгөө энэ мэт болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байна. Мөн байнгын бэлгийн харилцаатай болохоосоо өмнө хамт шинжилгээ өгч өөрийгөө болон өрөөлийг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.