Улс төрийнхөн дундаа орчин цагийн “Исмэл” сайд гэгддэг, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж хоёр хүүтэй. Том хүү Н.Анхбаяр нь өдгөө 37 настай ч төрийн албанд 15 жил ажилласан нэгэн.


Тэрээр “сайн” аавын буянаар Гадаад харилцааны яамны гэрээ, эрхзүйн газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрхзүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал, одоо Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Түүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа.
Төрийн ордонд 30 жил түшмэлийн алба хашсан Ц.Нямдоржийг аатай улстөрч гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Харин түүнийг хүү Н.Анхбаяр аавынхаа шийрийг хатаасан нарийн ухаантай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Хэвлэлийнхэнд түүнийг “гаа” шиг хааяа хүлхүүлдэг ч, түүнээс барагтай “хий гаргаж” байсан удаагүй.