Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан, нөхцөлийг ойлгуулах, ослын улмаас иргэдэд болон нийгэмд учруулж буй хор хохирлыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцох зөв дадал, сахилга, хандлагыг бий болгох зорилгоор  Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн Цагдаагийн Алба болон бусад холбогдох яам хамтран /2022.06.20-.09.15/ гурван сарын хугацаанд  “ Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

 Дэлхий дахинд авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлсэн байна.

Манай улсад 2021 оны 12 сарын 31 байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15,957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан нь. 2022 гарсаар зам тээврийн осол 7,408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өсжээ.

Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалгаан нь:

Хурд хэтрүүлэх, Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байна.

 Сүүлийн 10 жилд орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүсэж байна.

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Иймд ард иргэд та бүхэн хөдөлгөөний хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.