Эршүүд хээгүй байдал, хэнэггүй, өөрийнхөөрөө зангаараа алдартай дуучин бол Хишигдалай. Түүний энэхүү зан алдах нь ч бий онох нь ч бий.

Хаана ч явсан зангаа гээдэггүй дуучин бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа өгзөг, бөгсөө тодруулж харуулсан зургаа нийтлэжээ. Хальт харахад алдарт Ким Кардашиантай тун төстэй харагдах аж. Өдөр бүр суулт хийсэн ч ийм хэмжээний өгзөгтэй болохгүй гэдгийг мэргэжлийн тамирчид ч мэднэ.
Царай төрх бие галбиртаа чамгүй анхаарал хандуулдаг тэрээр өмнө нь өгзгөндөө силикон шахуулсан гэх олны яриаг эрс эсэргүүцэж “Буяндаа бузар хийхгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлээд авсан удаатай. Харин энэ удаад үнэхээр өгзөгтөө ямар нэгэн юм шахуулж, монголын Ким кардашиан болох мөрөөдлөө биелүүлсэн бололтой.
Хэн ч харсан хараа булаам сайхан өгзөгтэй болсон тэрээр хажуу талаасаа авахуулсан зураг цахим хуудсандаа ихээр хийх болж өгзөгөө өөрийн брэнд шахуу болгож буй дуучин бүсгүйдээ сайхан бүхнийг ерөөе.