Тив дэлхийд нэрээ мандуулж буй МУГТ, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн мэргэжлийн боксын шилдэг тамирчин С.Төгсцогтын экс эхнэр гэдгээр олонд танигдсан хөтлөгч Д.Уранзаяа хайр сэтгэлийн адармаатай явдалтай бүсгүйчүүдийн нэг.

Түүнийг уншигчид “Киви”-ийн Укагийн дүү гэдгийг андахгүй мэдэх биз ээ. Тэрээр хүүгийнхээ аав буюу С.Төгсцогтоос салсныхаа дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүүтэй нийлж хэсэг хугацаанд хамтран амьдарсан ч төд удалгүй мөн л хоёр тийш болцгоосон юм. Харин түүнээс хойш олон мэдэгдсэн найз залуу буюу нөхөргүй явж байсан тэр өөрийн ажилладаг “ZU” клубийнхээ DJ Билгүүн гэх залуутай үерхэж байгаад, харилцаага олонд зарласнаас хойш багагүй хугацааг үдээд байна. Гэвч тэдний харилцаа нэг жилээс илүү хэтрээгүй. Өнгөрсөн ковидын үеэр ганц бие ээжийн үүргээ ягштал биелүүлж, элдэв болзоонд гүйгээгүй Д.Уранзаяа дахин дурлаж, шинэ найз залуутай болжээ. Ингэхдээ тэрбээр энэ найз залуугийнхээ зургийг олноос нууцалж явна