“Да хүрээ” дээр худалдаалагдаж буй авто машинуудын үнэ долларын ханш өссөнтэй холбогдуулан доод тал нь 1-3 сая, зарим нь бүр 10 орчим сая төгрөгөөр өсчээ.
Өргөн хэрэглээний бараа, гадаад валютын ханш, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн гээд жилээс жилд үнэ нь нэмэгдэж, иргэдийн амьдралыг туйлдуулдаг зүйлсийн нэрийг тоочоод баршгүй.


Эзэн нь даатгалын мөнгөө олоод авчихдаг болохоор унасан, мөргөлдсөн машинаа хямдхан зарж орхино. Үүнийг тэндэхийн ченжүүд худалдаж аваад, ямар ч сэвгүй болтол нь янзалж байгаад экспортонд гаргахаар худалддаг. Тэндээс л монгол ченжүүд авдаг ажээ.

Ямарваа нэгэн барааны анхдагч эзэн буюу үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбогч гүүр гэж болох наймаачид хэмээгч хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг ченж хэмээн нэрлэдэг. Бүхий л зүйлсийн үнэ өсөөд байгаагийн нэгэн том шалтгаан болсон ченжүүдийн тухай дуугарахгүй сууж чадашгүй нь.  Манай сайт “ченж” хэмээгч сэдвийг хөндсөн.

Хэрэв хэрэглэгч бүхэн хэрэгцээгээ анхны цэгээс нь өөрийнх нь үнээр авч чаддаг сан бол Монгол Улсын иргэд хэчнээн амар амьдрах байсан бол. Учир нь бараа бүхэн анхны цэгээсээ гарч, хэрэглэгчийн гар дээр очихдоо дор хаяж 3-5 нугарсан үнээр ирдэг болохоор тэр. Гэвч ченжийн гар дамжилгүйгээр худалдан авагчид хүрэх боломжгүй бараа гэж бий. Энд голчлон импортоор орж ирдэг гадны улсад үйлдвэрлэгдсэн эд зүйлсийн тухай яригдана.
Тухайлбал, авто машин. Манай оронд голчлон Япон, Солонгос улсуудаас автомашин орж ирдэг ч Америк, Арабаас хүртэл хол замыг туулан байж манай оронд “залрах” нь ч бий. Аль ч улсаас импортоор орж ирсэн бай ямар зам туулан байж хэрэглэгчийн гар дээр ирдэг нь сонин. Таны авсан машиныг ченж тэр улсаас нь ямар үнээр авсан гэдгийг мэдэх арга байхгүй шүү дээ.

Тэгвэл Амгалангийн гааль дээр буусан “шинэ” тодотголтой мөргөлдсөн, унасан автомашинуудын баримтыг уншигч танаа сонирхуулж байна.


Эх сурвалжийн хэлснээр, Японд шинэ машин маш өндөр үнэтэй байдаг бөгөөд хүмүүс нь нэг авсан машинаа тэр болгон солиод байхыг хүсдэггүй. Гэвч он залуу, цэмцгэр тэрэгнүүд яагаад зарагддаг вэ. Ихэвчлэн машины осолд орсон, эсвэл таксинд явж байсан тэрэгнүүдийг л зардаг аж. Эзэн нь даатгалын мөнгөө олоод авчихдаг болохоор унасан, мөргөлдсөн машинаа хямдхан зарж орхино. Үүнийг тэндэхийн ченжүүд худалдаж аваад, ямар ч сэвгүй болтол нь янзалж байгаад экспортонд гаргахаар худалддаг.

Тэндээс л монгол ченжүүд авна даа. Зарим сэргэлэн монгол анхнаас нь унасан чигээр нь оруулж ирэх нь ч бий. Тэд бол сэлбэг нэрээр гаалийн татвар төлөхгүй шахуу оруулж ирээд “алдарт” Вьетнам авто засварт өгч “шинэ юм шиг” болгоно. Эсвэл шууд задлаад сэлбэг хэлбэрээр нь зарна. Аль ч тохиолдолд 100 хувийн ашиг өгнө.

Азийн хөгжингүй орнууд ихэвчлэн тансаг зэрэглэлийн тас хар, хөх өнгөтэй тэргийг компанийнхаа, улсынхаа “нүүр царай” болгон такси үйлчилгээнд явуулдаг бөгөөд тэрэг хэчнээн “гялгар” байх тусмаа километр тутмын үнэ нь өндөр байдаг гэнэ.
2013 онд үйлдвэрлэгдсэн цагаасаа эхлэн таксинд ясан энэ машин тухайн компанийн дүрмэнд заасны дагуу тодорхой хугацааны дараа /тухайлбал 10 жил/ актлагддаг. Манайхаар бол моралийн элэгдэлд орсон гэж үзээд үйлчилгээнээс гаргаж, хямдхан борлуулдаг. 10 жилийн дотор 350-аас 500 мянган километр явсан энэ япон тэргүүд экспортлох машин зардаг зах дээр ирээд удахгүй дээ.

Монгол, Казакстан зэрэг аль нэг улсын машины ченжийн гарт очно. Тэгээд л контейнерт ачигдана. Ачигдахаасаа өмнө юм уу ирснийхээ дараа “тоолуурын ухраалтын үйлчилгээнд”/ явсан километр буюу сподометрийг ухрааж, 85- 100-хан мянга явсан болгодог/ хамрагдана.
Монголд орж ирсэн бол туршлагатай ченжийн ам фигурээр эзнээ дорхон нь олно шүү дээ. Ченжийн олдог ашиг гэвэл дор хаяж нэг нугалдаг гэсэн. Жишээлбэл монгол мөнгөөр 6 саяд авсан Toyota рrius Монголд зарагдахдаа дор хаяж 15 сая төгрөг болно. Гаалийн татварыг нь нэмээд бодвол яг л нэг нугарсан байгаа биз. Түүнээс гадна ченж хэмээгдэгчдийн үнээ нэмэх арга захаас аваад замаар нэг бий. Валютын ханш хэдхэн төгрөгөөр нэмэгдэхэд машины үнэ түүнтэй харьцуулшгүй өснө. Гаалийн татвар нэмэгдээ ч үгүй байхад сургаар нь л үнээ нэмчихнэ. Энэ тал дээр манай улсад ямар ч хуулийн зохицуулалт гэж байхгүй.
Өнөөдрийн байдлаар манай хамгийн том машины зах болох “Да хүрээ” дээр худалдаалагдаж буй авто машинуудын үнэ долларын ханш өссөнтэй холбогдуулан доод тал нь 1-3 сая зарим нь бүр 10 сая төгрөгөөр өсчээ.

Тухайлбал хоёр жилийн өмнө 18 сая төгрөгөөр зарагдаж байсан Приус-41 маркийн авто машин долларын ханшнаас шалтгаалан өнөөдөр 28 сая төгрөгөөс буухгүй байна.