Эртний хятадууд 2000 жилийн өмнөөс Фэнгшүйн урлагт суралцаж иржээ. Фэн-шуй гэдэг нь “салхи ба Ус” гэсэн утгыг илэрхийлэх хятад үг юм.
Яг энэ хоёр хүчийг амьдралын хөдөлгөгч гэж тооцож иржээ.
Ус мөнгийг илэрхийлэх учир ус гойжин урсвал мөнгө урслаа гэж үзэх учир хамгийн түрүүнд гэр орныхоо сантехникийг засварлаж, тосгуураа үргэлж таглаатай байлгахын тэд зөвлөдөг.
Тэгвэл Азийн фэнгшүй холбооноос энэ 7 хоногийг “Мөнгөний урсгал”-ын хоногууд хэмээн зарлаж дараах зөвлөгөөг өгчээ. Зөвлөгөөнд “Хүмүүс юм гарч байж орж ирдэг гэдгийг мэддэг хэрнээ хэзээ нь яаж гаргахаа, юуг гаргахаа бас сайн мэддэггүй. Пүрэв гаригт жишээ нь хэн нэгнийг амттанаар дайлаарай. Буцаж ирэх хариу нь таны дайлсан амттан шиг илүү том аз жаргал болж ирэх болно. Ажлын бүтээмж болж ирэх болно. Тиймээс сайхан дайл. Гол нь сэтгэлээсээ, их бага, үнэтэй, хямд нь хамаагүй шүү дээ. За тэгээд өнөөдөр ажлынхаа, эсвэл найзаа, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ сайхан дайлаарай” гэжээ.