Автозамын түгжрэлийг бууруулахын тулд Хотын дарга Д.Сумъяабазар автозам ашигласны төлбөр журамд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, хотын А бүсэд зорчих нийслэлд бүртгэлтэй буюу УБ. гэх сери дугаартай автомашинууд киломерт тутамдаа 15 төгрөг, орон нутагт бүртгэлтэй автомашинууд километр тутамдаа 45 төгрөгийн татвар нэмж төлж байхаар зохицуулж буй гэх.

Ингэснээр автозамын түгжрэл багагүй хэмжээгээр буурах бөгөөд иргэдийн хөдөлгөөний дутагдал гэх эрүүл мэндийн асуудалгүй болно хэмээн үзэж буй аж. Уг журмыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Дашрамд дуулгахад, энэ сарын 1-нд Нийслэлийн ИТХ-аар автозам ашигласныг шинэчлэн баталж,

-Суудлын автомашин 20-40 мянган төгрөг
-Ачааны автомашин 40-70 мянган төгрөг
-Автобус 40-60 мянган төгрөг
-Механизм 30-60 мянган төгрөг
-Мотоцикль 10 мянган төгрөгийн татвар өгөхөөр болгожээ. Мөн нийслэлд нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн төлбөрийг 1000-5000 төгрөг байхаар тогтсон байна.