Екатерина онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал шударга шулуун зантай гэдгээрээ олноос онцгойрдог. Тэрээр хэдэн жилийн өмнө “Төмс Зоригоо” лайваараа олонд танигдаж, монгол бүсгүйчүүдийн хүсдэг зүйлсийг залууст ойлгуулж байв.
Харин өнгөрсөн өвөл шинэ загварын юбакны рекламыг хийх үедээ “воо, воо, воо” хэмээн дуугарч хагас нvцгэлсэн нь олны анхаарлыг дахин татсан.
Түүнийг эрээ цээргүй, бүдүүлэг хэмээн шүүмжлэx хүмүүс байхад дэмждэг хүн ч цөөнгүй.
Тэгвэл тэрбээр ирэх сарын 2-ны өдөр хуримаа хийхээр зар тарааж эхэлсэн байна. Түүний хурим Тэрэлжийн хамгийн тансаг гэгддэг Ресорт Ворлд Тэрэлж зочид буудалд хийхээр болжээ. Түүний сонгосон энэхүү зочид буудал нь Мэлхий хадны баруун талд байгалийн үзэсгэлэнт Дүнхэн уулын бэлд байрладаг, монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн ресорт төв юм.
Уг буудал нь 20-300 хүртэлх хүний багтаамжтай хурлын өрөө болон заалтай. Мөн 200 хүртэлх хүн хүлээн авах ресторантай гэдгээрээ онцлог.