Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын тоглолт өнгөрсөн сарын 07 /2022.06.07/-ны өдөр болсон.

Тодруулбал,”Тамгагүй төр” тасралтгүй 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолсон байдаг. Мөн энэ хугацаанд 4,2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэдэг.

Тэгвэл өчигдөр /2022.07.10/-ны өдрөөс эхлэн “Тамгагүй төр” жүжгийг Англи, Солонгос, Хятад, Япон, Орос хэлний синхрон орчуулгатай дахин тоглогдож эхэллээ. “Тамгагүй төр” жүжгийг олон хэл дээр дахин тоглохоос гадна шинэчилсэн хувилбараар найруулсан гэдгийг найруулагч Б.Баатар онцолжээ.