Гэр бүлийн тухай хуулийн цоорхойг хамгийн овсгоотой ашиглаж чаддаг гэдгээ гайхуулж яваа хүн бол МУГЖ Түвшинбаяр. Өдгөө 60 насны босго алхсан тэрбээр насны залууд хэд хэдэн эхнэр сольж, улмаар сүүлийн 20-оод жил АЖ Ш.Чимэдцэеэтэй ханилан сууж байв. Гэвч сурсан занг сураар боож болдоггүйн үлгэрээр эхнэрийнхээ шавьтай амраглан, улмаар хэнз үр хүүхэдтэй болсноор АЖ бүсгүйд хаягдсан. Эр нөхрийнхөө ёс бус алдааг хэд хэдэн удаа уучилж байсан эрхэм ардын жүжигчин энэ их доромжлолыг тэсвэрлэлгүй хоёр тийш болох шийдвэр гаргаж байв.

Гэвч монгол улсын гэр бүлийн тухай хуулиар өмч хөрөнгөө хувааж, улмаар Ш.Чимэдцэеэ гуайг орох орон, оочих аягагүй үлдээн, эцэг өвгөдөөс нь уламжлагдан ирсэн Дарьганга хийцийн үнэт эдлэлүүдийг нь ч хуу хамж одсон гэдэг. Ямартаа ч, насаараа дуулж хуурдсан Ш.Чимэдцэеэ гуай насны эцэст ширдэг ширмэл оёж, хандивын тоглолт хийж байхав.

Аавынхаа энэ үйлдэлд дуучин Т.Баясгалан ганц үг ганхийлгүй, аавынхаа толгойг илж байр саваар тэтгэсэн нь олны дургүйцлийг төрүүлж байсан цаг саяхан.
Тэгвэл ханилсан ханиа насны намарт орох оронгүй, оочих аягагүй үлдээсэн Түвшинбаяр гавьяат Үндэсний баяр наадмын нээлтэд дуулж хуурдаж яваа нь манай папараци дуранд үлдлээ.