ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошууны Борхотод ус дамжуулах хоолойн засвар хийх явцад их Юань улсын үеийн Монгол бичигтэй хөшөө олдсон гэх мэдээлэл байна. Тиймээс уг хөшөөг ухаж гарган судлахаар болжээ. Луун чимэглэл бүхий бичигтэй уг чулуун хөшөө нь нүүр болон хоёр талдаа Монгол бичигтэй бөгөөд маш сайн хадгалагдан үлдсэн аж.