Нийтийн дууны ертөнцөд өөрийн донжтой хэв маяг, уянгалаг хоолой, турьхан биеэрээ онцгойрч гарч ирсэн бүсгүй бол “ардын дууч” тодотголтой Д.Бурмаа. Урлаг судлаач мэргэжилтэй тэрбээр өөрийн төрлөх нутаг болох Увс аймагт гэр бүл, дуучин дүү нарынхаа хамт аялж яваа ажээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа амьдралын үйл явдлаа дэлгэх дуртай. Энэ удаад өөрийн гоолиг биеэ нэвт гэрэлтэм даашинзтай хувцастай зургаа онцолжээ. Сайн харвал, бараг л нүцгэлчихэв үү гэлтэй харагдаж байгааг уншигч та анзаарсан уу.