Нидерланд улсын Роттердам хотноо дэлхийн 70 улсын 10 000  гаруй тамирчин цагдаа нар “World poilice& Fire games” тэмцээнд 63 төрлөөр хурд, хүч авхаалж самбаагаа сорьж байгаа. Уг тэмцээн 2022 оны 07 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсаас уг тэмцээнд оролцсон тамирчдаас 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.

Тухайлбал, Монголын баг тамирчдыг ахалж яваа Х.Ууганбаяр, хүүтэйгээ хамт эх орноо төлөөлөн чөлөөт бөх болон жиу жицугийн төрөлд оролцож алтан медаль авсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт барилдаанд алт, цагдаагийн дэслэгч У.Далайцэрэн жиу жицү алт, чөлөөт бөхийн төрөлд мөнгө, цагдаагийн  ахлах дэслэгч н.Баярмөнх жиу жицү болон чөлөөт бөхөд алт, цагдаагийн дэд хурандаа н.Түмэнжаргал чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхдөл хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль, цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж мөнгөн медаль тус тус хүртлээ.