Хурдан морины уралдаан нь Монгол эр хүний олон зуун жилийн туршид эрхэмлэж ирсэн нандин хөдөлмөр, Монголын нийгмийн зайлшгүй нэгэн үзэгдлийн хувьд нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шат, гадаад дотоодын нөхцөл байдал, тухайн цаг үе, төр засгийн бодлого зэргээс шалтгаалан хөгжлийн янз бүрийн шатанд хүрч, мандан буурч явсан нь өнөөдөр хэн бүхэнд илэрхий байдаг билээ.
Хурдан морины уралдаан нь бараг бүхэл зууны туршид зөвхөн өөрийн урсгалаараа явж ирсээр өнөөг хүрсэн угсаатны уламжлалт өв соёл юм.
Гэвч ардчилалын он жилүүдэд уг өв соёлд өөрийн дураар халдаж, нэр хүндийг олох гэсэн башир аргатай хүмүүс бишгүй байх болжээ. Тухайлбал, атман хулигаан гэдгээрээ алдартай Дамбын Хишгээ буюу тод манлай уяач, “Модун хаан” группын Ерөнхийлөгч Д.Хишигжаргал Монголын Морин спорт уяачдын холбооны шийдвэрт шударга бусаар нөлөөлдөг бололтой. Нөгөөдүүл нь ч гэж, өөрсдийн гэсэн толгойгүй аятай цуутай атманы “дарамт”-аар шийдвэр гаргасан үйл явдал болсон гэдгийг тухайн үед хамт байсан хүмүүс ярьж байна.

Хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймагт болж өнгөрсөн “Их хурд-9” уралдааны азаргын уралдааны үеэр Шунхлай группийн эзэн П.Батсайхан, Дамбын Хишгээ нар гол дүрд тоглосон гэнэ шүүе.

Тус наадамд түрүүлсэн гэх П.Батсайханы халзан азаргыг стандарт бус адуу байсан гэдгийг ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжав батлаж хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Түүний хэлж буйгаар стандарт бус хэмээн хасагдах ёстой байсан азарга гарч түрүүлсэн бөгөөд түрүүлсэн морины байрыг хойш нь ухрааж зарласан ч, атман Дамбыг Хишгээ, аархал ихтэй “АПУ”-гийн П.Батсайхан нарын дарамтаас болж, байрыг нь хэвээр үлдээcэн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьсаар байна.

Уралдаан эхлэхийн өмнө П.Батсайханы азаргыг стандарт бус  хэмээн гурван ч удаа буцаасан байна. Гэвч П.Батсайхан ММСУХ-ны шийдвэрийг үл хайхран титэм халзан азаргаа уралдуулж, түрүүлүүлжээ.

Нэгэнт түрүүлсэн учраас ММСУХ-ны дүрмийн дагуу уралдаанд оролцсон эхний 10 байранд орсон азаргат дахин сэрвээний өндрийн хэмжилт хийхэд стандарт бус  гэдэг нь батлагдсан байна. Азарга хэмжих уг үйл явцыг алдарт атман Дамбын Хишигжаргал гэж хүн гардан зохион байгуулсан бөгөөд тэрбээр өмнө нь уралдааны бэлтгэл ажлын үеэр харагдахгүй байсан гэдэг. Гэсэн хэдий ч яг хэмжилт хийх үед бэлтгэл ажилд оролцоогүй хүн өөрөө гарч ирээд хэмжилтийн порцесс өөрөө гардаж явуулсан нь сонирхолтой.

Стандарт бус  азарга “Их хурд” уралдаанд түрүүлсэн асуудал ММСУХ-ны удирдлагуудын түвшинд яригдаж, байрыг нь хойш ухраах асуудал хэлэлцсэн байна.

Энэ үеэр түрүүлсэн стандарт бус  азарганы эзэн “АПУ” компанийн захирал Батсайхан согтуу орж ирэн, холбооныхонтой ам зөржээ.

Тэрбээр, ММСУХ-ныноос юу хүсээд байгаан, тэргүүн байрыг худалдаад авъя гэх мэтээр үгээр доромжилсон сурагтай.

Түүнчлэн, тус азарганы сэрвээний өндрийг хэмжих ажлыг гардан гүйцэтгэсэн хулигаан Дамбын Хишгээ П.Батсайханыг өмөөрч, атманы аархалаа гаргаж, тэрүүгээр нэг сүр дуулиан тарьж хуурай агсам тавьсан сурагтай.

Эндээс дүгнэхэд, монгол угсаатны уламжлалт өв соёлыг будилаантуулах ажлын гардан гүйцэтгэж буй Дамбын Хишгээ та Монголын угсаатны уламжлалт өв соёл болох морины соёл, хурдан морины уралдаанаас зайгаа авч, замаа тавьж өгч, савраа татна уу.

Таны атман зан өмнөх үетэйгээ дуусч буйг ойлгохгүй байна гэж үү. Мөнгөтэй, нэртэй, нөлөөтэй хүнд үйлчлэхийн тулд өв соёлыг уландаа гишгэж боломгүй.