Аялал, амралт, баяр наадам дуусч ажил эхлэх, хичээлд бэлтгэх наймдугаар сар боллоо. Уншигч танд шинэ сарын мэндийг хүргэж, шинэ сарын зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ сарын эхээр биеийн эрүүл мэндээ анхаарч, цэвэр агаарт идэвхтэй амрах зугаалах болон найз нөхөдтэйгээ харилцахад таатай байна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харилц. Хамтаараа шийдвэр гаргах нь хялбар байх бөгөөд мөрөн дээр үүрэх ачаагаа хөнгөлж чадна. Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол тэдгээр хов жив таригч хүмүүсээс хол бай. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сарын дунд үед элдэв амлалт өгөх, бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалз. Сэтгэл санааны байдал, өөрийн мэдрэмжээ үл ойшоох хэрэггүй. Анхаарал төвлөрүүлэх чадвар чинь тааруухан байх учраас хянамгай шийдвэр гаргах шаардлагатай ажлаа хойшлуулах нь зүйтэй. Бусдаас туслалцаа авч нуруун дээрээ байгаа ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Сарын сүүл рүү зарим асуудлаар гэр бүлийн харилцаа тийм ч таатай байхгүй бололтой. Өөрийнхөө бодлыг хэлж болох ч маргалдах хэрэггүй. Од эрхсийн зүгээс таны санхүүг сайжруулах гайхалтай хүчин чармайлт гаргаж байна. Өөрийн зөн билигтээ анхаарал хандуул.

Үхэр

Энэ сарын эхээр од эрхэс аялал жуулчлал эсвэл урлагийн сонирхлыг тань өдөөнө. Мөн нэгэнт тогтсон дэг журмаас залхах бололтой. Энэ үе бол оюун ухаанаа тэлж, өөртөө урам зориг өгөх үе. Санхүүгийн дарамтаа мартаж амьдралаа илүү амархнаар төсөөлж, багахан хэмжээгээр зугаац. Сарын дунд үед гэр бүлийн харилцаа дордож болзошгүй. Хайртай хүндээ анхаарал тавиарай. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олсноосоо илүү ихийг үрж байна. Амьдралынхаа тэнцвэрийг хадгалж өөртөө хэрэгцээтэй чухал зүйлийг хий. Хэрэв та боломжийг алдахгүй бол өөрийн хүсэн хүлээж байсан зорилгодоо хүрч чадна. Түр зуурын зугаатай байдалд татагдсан ч ажлаа хий. Сарын сүүл рүү томоохон хэмжээний төсөл төлөвлөгөө амжилттайгаар шийдэгдэх болно. Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг болон мэргэжлийн ажил үр бүтээлтэй байж таныг ололт өөд хөтөлнө. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах харилцааг анхаар. Бүтээлч эрэл хайгуул хийхэд онцгой тохиромжтой. Хайртай хүн тань таны тэвчээрийг барах боловч та хариуд нь дайн зарлахын оронд харилцан буулт хий. Ганц бие хүмүүс гэрээсээ гарч амьдралын хэмнэлээ өөрчлөхийг хичээ.

Ихэр

Энэ сарын эхээр хамт олонтой цуг байх нь танд ашигтай бөгөөд сонирхол татах ямар нэгэн шинэ юм хайж байгаа бол олны үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Бага зэрэг өөртөө итгэлгүй байдал, салан задгай зан харилцааг хүндрүүлнэ. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Мөн худал мэдээлэл хүлээн авах, урам хугарах гэх мэт таагүй үйл явдал болох шинжтэй. Одоогийн төлөвлөгөөгөө өөрчлөх гэнэтийн шаардлага гарч болзошгүй. Сарын дунд үед томоохон зүйл худалдан авахаас аль болох зайлсхийж, зарлагаа хямгадан, эд зүйлсдээ гамтай ханд. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхийн оронд тайван байж өөрийн сөрөг мэдрэмжийнхээ учир шалтгааныг ол. Хэрвээ санхүүгийн асуудал тань бага зэрэг таагүй байгаа бол арвилан хэмнэх шинэ арга замыг ол. Ажил эсвэл хувийн асуудалд өөрийнхөө найдвартай найзаас тусламж гуйхаас бүү нэрэлх. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбод тавгүйтэж болзошгүй. Ажил үүргийн өөрчлөлт бага зэрэг хэцүү зүйлийг бий болгоно. Сарын сүүлээр ч санхүүдээ анхаарал хандуул. Төсвөө салхинд хийсгэхгүйн тулд өөртөө хяналт тавь. Ямар нэгэн зүйл авах төлөвлөгөөгөө хойшлуул. Хайр дурлалын шинэ харилцаа таныг өвдөг сөхрүүлж магадгүй. Ихээхэн хүч хөдөлмөр цаг хугацаа шаардсан төлөвлөгөөн дээр ажиллах эсвэл өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээх хэрэг гарч мэднэ. Албан тушаалтантай болгоомжтой харьц. Нөхцөл байдал бодож байгаа шиг амархан биш байх болно. Ажил хэргийн саналд сайн бодож байж хариу өг.

Мэлхий

Энэ сарын эхээр хэрвээ танд хангалттай их тусламж дэмжлэг үзүүлэхгүй, сэтгэл санааны хувьд хангалуун байдалд байхгүй байгаа бол одоогийн ажлаа солих талаар бодож үзэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, тэдний бахархлыг хүлээх үйл ажиллагаа зохион байгуул. Хайртай хүнтэйгээ хамт оройн зоог барьж, сонирхолтой кино үзэн гэр бүлийн уур амьсгалаа сайхан болго. Од эрхэс урам зориг, эрч хүчийг өгөх болно. Сарын дунд үед тансаг эд зүйлд дуртай зангаа хязгаарлах хэрэгтэй. Тооцоотой байснаар удахгүй элбэг дэлбэг байдал таныг дагах болно. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, эсвэл судалгаа хийж байгаа бол амжилттай байна. Бизнесийн хамтран ажиллах бүх баримт бичгээ нягталж үзэж, хуульд харшлах зүйл байгаа эсэхийг сайн хяна. Хэтэрхий урагшаа яарахаас өмнө учраа олохгүй байгаа зүйлээ ойлгомжтой болгоорой. Үгүй бол цаг болон эрч хүчээ хий дэмий зарах хэрэг гарна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэмээ өөрчлөн ямар хоол идэхээ нарийн тодорхойл. Энэ сарын сүүл рүү үйл хөдлөл хийхээсээ өмнө сайн бодох нь чухал. Ялангуяа мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой асуудал дээр анхаар. Тэсвэр тэвчээртэй байдалдаа анхаарал тавь. Хөрөнгө оруулалт мөн санхүүгийн бизнес урт хугацаанд таны чармайлт зүтгэлээр төлөвлөгдсөн байдлаар үргэлжилнэ. Бодлогогүй өөрчлөлтүүд нь байр суурийг сайжруулахаас илүү түгшүүртэй болгоно. Таны зөн совин их хүчтэй байх бөгөөд таньж мэдэх гэсэн хүслээ хаях хэрэггүй. Өөрийн мэдрэмждээ тулгуурлан өөрийгөө жолоод.

Арслан

Энэ сарын эхээр хувийн амьдралд шинэчлэл хэрэгтэй үе. Ихэнх хүмүүс өөрчлөлт хийхийг хүсэж магадгүй. Хэрэв сонголт хийх шаардлагатай байгаа бол удаан бодох хэрэггүй. Өөр газар ажиллаж амьдрах сонирхол төрж эхэлнэ. Урт хугацааны үр дүн авчрах ямар нэгэн санхүүгийн шийдвэр гаргах цаг үе биш. Сарын дунд үед оногдож буй их ажлын хажуугаар зав чөлөө гаргаж сэтгэл санаа, бие махбодоо эрүүлжүүлэх эрэл хайгуул хийхийг хичээ. Энэ үед хайр дурлал, хувийн амьдралд тань эерэг өөрчлөлтүүд гарна. Мөн ганц бие хүмүүс дотно харилцаа тогтоох магадлалтай. Өөрийн гадаад дүр төрх, гоо сайхандаа анхаарал тавихад тохиромжтой үе. Тэсвэргүй байдал нь асуудал үүсгэнэ. Тооцоолоогүй зарлага таагүй нөхцөл байдал үүсгэнэ. Тиймээс болчимгүй үрэлгэн загнахын үр дагавраас зайлсхий. Сарын сүүл рүү ашиг сонирхол нэгтэй хүмүүстэй танилцаж холбоо тогтоохыг хичээ. Бизнес эрхлэгч нар үйлчилгээнийхээ төлбөрийг өөрчлөх асуудал тулгарна. Од эрхсийн нөлөөгөөр та олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор өөрийгөө таниулах боломжтой байна. Эрүүл мэндийг тань асуудалд оруулах хоол хүнсийг хэрэглэхээс татгалз.

Охин

Энэ сарын эхээр бие даах ур чадвартай ч хамтран ажиллавал танд ашигтай байна. Ажил болон амралт зэрэгцэх тул төлөвлөсөн зүйл сунжирч болно. Залуу хосууд гэрлэх шийдвэр гаргах бололтой. Танд таалагдаж байвал их ажилтай байсан ч хайр дурлалын асуудлаа анхаарч болно. Энэ сарын дунд үед хувийн амьдралын сайн сайхны ач холбогдлыг бүү бууруул. Гэр бүлийн үнэт зүйл таны хувьд албан тушаал дэвшихээс ч чухал асуудал байна. Та ганц бие ч юм уу гэр бүлтэй байх нь хамаагүй, дотнын харьцаанаас юу хүсэж байгаагаа шийдэх болсон цаг. Гэнэтийн үйл явдалд бэлэн бай. Хууран мэхлэлт нь дур татам зүйлсээр илрэх тул болгоомжил. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй тул сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хяна. Сарын сүүл рүү удирдлага хамт олонтойгоо муудалцах нь таны хувьд таагүйгээр төгсөж болзошгүй. Аливаа ажил хэрэг санасан үр дүн авчрахгүй базаахгүй үр дагавар дагуулбал хүлээх байр сууринаас ханд. Олон хүн цугласан ба харанхуй газраас болгоомжил. Түрэмгий үйлдэл хийж бусдад өөрийн санаа бодлоо тулгах нь аюултай. Бүү яар, үйл хөдлөл болгоноо цэгнэ. Шинэ төсөл, нөлөөтэй ивээн тэтгэгчид танд амжилт, санхүүгийн аз авч ирэх магадлалтай.

Жинлүүр

Энэ сарын эхээр шинэ ажил, албан тушаал өөрчлөлт, цалингийн өсөлт хайж байгаа хүмүүст ашигтай цаг ирнэ. Өөрийгөө их ажлаар дарж, амрах завгүй ажиллах нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх болно. Аливаа асуудлыг мэдээллийн эх сурвалж дээр үндэслэн шийдвэрлэ. Өөрийн энергиэ төвлөрүүлж чадвал бүх зүйлс хялбар байх болно. Хайртай хүнтэйгээ зөрчилдөх нь харилцаагаа нэг мөсөн таслахад хүргэж болзошгүйг анхаар. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Сарын дунд үед зугаа цэнгэлд хэт их мөнгө үрэхээс болгоомжил. Муу зохион байгуулалттай байдаг бол амжилт хүлээгээд хэрэггүй гэдгийг сана. Ихэнх цаг заваа гэр орны чухал асуудалд зарцуулна. Гэр орноо засаж чимэглэх, эргэн тойрон дахь эвдэрсэн эд зүйлийг засах зэрэг ажлыг хийхэд тохиромжтой цаг үе. Хувийн амьдралдаа анхаарлаа хандуул. Залуу хүмүүс гэр бүл болох шийдвэр гаргаж магадгүй. Сарын сүүлээр од эрхсийн байрлал таны хувийн амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Энэ мөчийг алдахгүй байхыг хичээгээрэй. Өөрийн хайртай хүнээ сонсох үнэхээр чухал гэдгийг та ойлгох болно. Таны нийгмийн болон ажлын үүрэг хариуцлага давхцаж, олон асуудалд нэгэн зэрэг анхаарлаа хандуулахад хүрнэ. Энэ нь таны сэтгэл санааг хямраах ба ялангуяа амьдралд тань онцгой байр суурь эзлэх хүмүүсээ гомдоох байдалд хүргэж болно. Өөртөө итгэлтэй байж, амьдралынхаа тэнцвэрийг хадгал.

Хилэнц

Энэ сарын эхээр хувийн харилцааны ирээдүй бүрхэг байгаа бол хайртай хүнтэйгээ бүгдийг шинээр эхлэх боломж таны гарт байна. Гэр бүлтэй хосууд бүх л амьдрал чинь зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө болчихгүй байх талаар анхаарах хэрэгтэй. Удаан хугацаанд уулзалдаагүй найз нөхөдтэйгөө уулзахыг хичээ. Олон нийтийн ажлаар эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх боломж гарна. Албан тушаал ахих боломжийг бүү алд. Сарын дунд үед биеийн эрүүл мэнд тийм ч сайнгүй байна. Биеийн хүчний ачааллаа багасга. Эрүүл хоолны дэглэм мөрд. Тулгарсан бэрхшээлийн өөдөөс эрсдэлтэй алхам бүү хий. Аливаад хүлээх байр сууринаас хандах хэрэгтэй. Мөрийтэй тоглох эсвэл хүний үгээр үнэтэй худалдан авалт хийх зэргээр эрсдэлтэй алхам хийж болохгүй. Энэ сарын сүүл рүү саад бэрхшээл, хэрүүл маргаан ажлаа өөрчлөх гэсэн хүслийг улам хурцалж өгнө. Харин энэ талаар эхлээд гэр бүлийнхэнтэйгээ ярьж зөвшилцөх нь зүйтэй. Гэхдээ хэт их эрх чөлөөг эрхэмлэх нь таны амжилтад сөргөөр нөлөөлж мэднэ. Нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон харилцаа танд ашиг авчрах болно. Бизнесийн чухал уулзалтаар нөлөө бүхий хүнтэй ярилцах суух завшаан олдоно. Өөрийн байр суурийг илэрхийл. Ямар нэг сонирхолтой шинэ зүйлд суралц.

Нум

Энэ сарын эхээр ажил хэргийн аливаа асуудал дээр оюун санаа тань ухаалаг байж чадна. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээсээ болж толгойгоо эргүүлэх бололтой. Гэвч энэ хайрын учралаа удаан үргэлжилнэ гэж бүү найдаарай. Од эрхсийн байрлал танд эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарал хандуулахыг сануулж байна. Энергиэ дэмий сарниулах хандлагаас зайлсхийхийн тулд хувийн сахилга баттай байх хэрэгтэй. Энэ сарын дунд үе төсөв, мөнгөндөө ухаалаг хандаж ирээдүйд хэрэглэхээр хадгалах цаг. Ажил мэргэжлийн холбогдолтой чухал шийдвэр гаргах, баримт бичигт гарын үсэг зурах зэргээ түр хойшлуул. Өөрийн зөн совиндоо итгэлтэй байж зовлон жаргалаа бусадтай хуваалц. Ойр дотно харилцаатай хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Хайртай хүнтэйгээ романтик болзоонд явах нь та хоёрын дунд үүсээд байсан зөрчлийг алга болгох болно. Юу ч болсон та уур уцаараа хянан, маргалдахаас сэргийл. Эрүүл мэнддээ анхаарахад хамгийн тохиромжтой үе тул эмнэлгийн үзлэгт ороход илүүдэхгүй. Худалдаа наймааны ажил ахиц дэвшилтэй байна. Сарын сүүл рүү од эрхэс таны төсөөлөх чадварыг нэмэгдүүлж, санал хүсэлтийг шагнал болгон өгч байна. Та өөрийн бодол санааг бодит болгох, тэдгээрийг ойлгомжтой илэрхийлэн гаргах дээд зэргийн чадвартай болно. Гэхдээ хар цагаан хэл ам ихтэй байна. Хууран мэхлэгдэж магадгүй. Хөндлөнгийн нөлөөнд автахаас болгоомжил.

Матар

Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө таны талд байгаа учир одоо бусдад сайхан сэтгэгдэл үлдээх өөрийн олон авьяас чадвараа харуулж, хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Гэхдээ өөрийн санаа бодлоо бусдынхаас дээгүүр тавьснаар санхүүгийн алдагдалд орох эсвэл нэр хүнд унах эрсдэлтэй. Эрсдэлтэй алхам хийх, үнэтэй зүйл худалдаж авах зэргээс зайлсхий. Биеийн болон сэтгэл санааны ихээхэн ачаалалтай байх магадлалтай. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын од гийнэ. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөвөл энэ нь хайр хүндэтгэл болон эргэж ирнэ. Сарын дунд үед эрх чөлөөнд хэт тэмүүлэх нь гэр бүлийн харилцааг ихээхэн хүндрүүлнэ. Тохиолдлын танил болон таагүй холбооноос зайлсхий. Хүчтэй сэтгэл хөдлөл хайртай хүмүүсийн дунд асуудал үүсгэж мэднэ. Та хэт их ажлын ачааллаас болж нэлээд  ядрах бөгөөд үүний хажуугаар чухал арга хэмжээнд оролцох ёстой болно. Ямар ч асуудал гарсан тэвчээртэй байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр чухал бизнесийн харилцаанд хуулийн дагуу л оролц. Бусдын зөвлөгөөг сонс. Яарсан шийдвэр бүү гарга. Урлагийн мэдрэмж их өндөр байх бөгөөд энэ нь таны үзэл бодолд нөлөө үзүүлэх болно. Уран бүтээл хийх болон нөлөөтэй төсөл дуусгах хэрэгтэй байгаа хүмүүст аз тохионо.

Хумх

Энэ сарын эхээр сонор сэрэмжтэй болгоомжтой байхгүй бол гарз хохирол гарч ирэх болно. Зарим нэг асуудлаар бусадтай санал зөрөлдөж магадгүй. Магадгүй хэн нэгэн нууцаар таны эсрэг үйл ажиллагаа явуулж байж мэдэх юм. Санхүүгийн зөвлөгчөөс зөвлөгөө авч байж хөрөнгө оруул. Хайртай хүнтэйгээ буруу ойлголцох байдал нэг нэгнийгээ сонсохыг хүсэхгүй байгаагаас үүдэн гарах болно. Ямар нэг хуурамч мэдээлэл дахин дахин давтагдаад байвал нөхцөл байдал муудах болно. Сарын дунд үед амьдралын эрч хүч аажмаар буурах хандлагатай байна. Томоохон шийдвэр гаргахаас татгалз. Хэт их цаг зав, хөдөлмөр шаардсан үйл ажиллагаанууд нь таны аюулгүй байдалд харшилж болзошгүй юм. Эрүүл мэндэд асуудал учирч болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байна. Асуудлыг эсрэг талаас нь харснаар буруу сонголт хийхэд хүрч болзошгүй тул шийдвэр гаргахаасаа өмнө сайн бод. Сарын сүүл рүү банкнаас зээл авах, аз туршсан ажил хэргээс мөнгө олох зэргээр санхүүгээ шийдэх боломж олж мэднэ. Өмч хөрөнгөний маргаанд хутгалдахаа хойшлуул. Тэвчээргүй, хүслээ түргэн бүтээх гэсэн санаа таны нэр хүндэд муугаар нөлөөлнө. Биеийн эрч хүч нэмэгдэж илүү ихийг хийх урам зориг төрнө. Өөрийн омголон зоригоо дарж эрч хүчээ зөв зүйлд зарцуулаарай.

Загас

Энэ сарын эхэн үед таны хамтран ажиллагсад болон найз нөхөд илүү бүтээлч ажил хийхийг хүсэх бөгөөд та өөрийн даруу зангаа засаж чадвал олон хүнд танигдах боломжтой. Олон нийтийн харилцаа нь танд үр дүнтэй ирээдүйн төлөвлөгөөг олоход туслах болно. Хайр дурлалдаа шатаж байгаа хүмүүс хамтын амьдрал эхлэх шийдвэрийг гаргах цаг болоогүй байх. Одоохондоо үүнд бэлэн биш байгааг од эрхэс сануулж байна. Сарын дунд үед нарнаас танд бие бялдрын нэмэлт энергийн тусламж ирэх ба энэ гарч ирэх хүнд нөхцөл байдал, таагүй асуудлуудын учрыг олоход туслах болно. Эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ зовоохын оронд эмчид хандан ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг асуу. Зардал гаргахаасаа өмнө төсөв дээрээ сайн ажиллаж чадвал санхүүгийн хэмжээгээ нэмэгдэлд хүргэж чадах болно. Хайртай хүмүүсийн хооронд гэнэтийн зүйл тохиолдоно. Ямар ч асуудал гарсан сөрөг хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Сарын сүүл рүү зарим хүнтэй бизнесийн харилцаа тогтоохоос сэрэмжил. Энэ нь зөвхөн мөнгөн дээр тогтсон харилцааг үүсгэж танд үзэл бодлоо илэрхийлэх боломж өгөхгүй. Болгоомжгүй үг хэллэг болон архи согтууруулах ундаанаас татгалз. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Од эрхэс танд мөнгө санхүүгээ хадгаламж болон хөрөнгө оруулалтаар өсгөж чадна гэдгийг хэлэх болно. Та төрөлхийн санаачилгатай нэгэн учир боломж завшааныг алдалгүй олж харах болно.