“Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз”, “Хараал”, “Үр” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож үзэгчдийн эчнээ танил болсон уран бүтээлч бол жүжигчин Д.Хосбаяр. Нэгэн цагт УДЭТ-аар овоглож явсан тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Doctor” адал явдалт уран сайхны кинонд дүр бүтээжээ.


Жүжигчин залуугийн хувьд өдгөө 36 настай. СУИС-ийг 2008 онд төгссөн тэрбээр “зуурсан гурил шиг” байж найруулагчийнхаа хүссэн дүрийг гаргахыг хүсдэг гэнэ лээ.
Тиймдээ ч байгалиас өгөгдсөн даруу төлөв, намуухан дүр төрхөө эвдэж тоглох дуртай гэсэн шүү