Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэлтээс гарчээ.

Яруу найрагч Н.Минжинсайхан өмнө нь 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн номоо өлгийдөн авсан уран бүтээлч юм. Мөн 2020 онд дууны анхны эмхэтгэл гавьяат жүжигчин Д.Энхзулын хүү Э.Чинбаярын дуулсан “Сэтгэл чамайг таньсан ч билүү”, “Voice group”-ын дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний л ганцхан аав”, дуучин П.Баярцэнгэлийн дуулсан “Үүдэнд чинь ирээд буцлаа”, Н.Мөнгөнхонхын дуулсан “Аргадаарай”, Э.Батхуягийн дуулсан “Аав Алтай” хоёр, “Аадар” хамтлагийн дуулсан “Үүр цайна” зэрэг олны мэдэх хит дуутай “Сэтгэл чамайг таньсан ч билүү” хос цомгоо сонсогчдын гарт хүргэж байсан билээ.