Манай сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлс хийх төвлөрсөн сан нээсэнтэй холбоотойгоор эхний ээлжинд хэрэгжүүлэх сайн үйлсдээ та бүхнээс санал сонсохоор дараах асуулгыг явуулж байна.


Бид ганцхан удаадаа хийгээд өнгөрөх бус харин цаашид урт хугацааны туршид олон хүмүүст үр өгөөжөө өгсөөр байх сайн үйлсэд чиглэж байгаа учир та бүхэн бидний зорилгыг уншаад орхилгүй зайлшгүй тусламж хэрэгтэй гэж үзсэн асуудлаа бидэнд илгээж, холбож туслахыг хүсье.


Санал хүсэлтийг коммент хэсэгт болон [email protected] мэйл хаягаар хүлээн авна.
Санал асуулга 8/8-аас 8/10-ыг дуустал 3 хоног үргэлжлэх бөгөөд тус хугацаанд цугларсан саналуудаас эхний ээлжинд зайлшгүй туслах нэг саналыг сонгон авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болно.