Монголд хүнсний аюулгүй байдал гэж яриад ч хэрэггүй болжээ. Нэгэн иргэн нийслэлдээ гайгүйхэн чанартай бараатай дэлгүүрт тооцогддог Метромоллийн хүнсний захаас үхрийн сээрний мах автал дотроо гадны биет бүхий идээ бээрээр бүрхсэн мах байжээ.


Учир явдлыг тус дэлгүүрийн захиралд хэлтэл “Энэ юу ч биш бүр нил идээ болсон байдаг шдээ. Гайгүй байна. Энийг сайн харахгүй дээ” гэж худалдагчдаа хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тус дэлгүүр идээ бээр болсон махыг цэвэрлэж, янзлан, огтолж хаяад зардаг бололтой. Тус дэлгүүр махны чиглэлийн фермээс бус махны ченжүүдээс мах авдаг болох нь ийнхүү батлагдсан байна.


Малын элдэв өвчин нэрийдлээр учир мэдэх хүмүүс гаднаас химийн бордоо, тариа тарилга авчирч малд хийж, “мөнгө угаадаг” нь нууц биш. Үүний улмаас монголчууд бид эрүүл малын мах идэх хувьгүй болж буй бололтой.