Бен Аффлек, Женнифер Лопез нар сарын өмнө Лас Вегаст гэрлэлтээ батлуулсан бол тэдний мөрөөдлийн хурим 2022-08-20-нд болсон билээ. Хуримд уригдсан зочид бүгд цагаан хувцастай байсан юм. Бен Аффлекийн найман сая ам.долларын үнэтэй харшид болсон уг хуримд Женниферийн хоёр хүүхэд, Бен Аффлекийн гурван хүүхэд оролцсон.
Өнгөрсөн баасан гарагт оройн зоогоор эхлэх тансаг хурим бямба гарагт хуримын ёслолоор үргэлжилж, ням гарагт зочдын хамтаар амралтын өдрөө хөгжилдөж өнгөрүүлсэн юм.
2000 оны эхээр анх болзож эхэлсэн. 2003 онд сүй тавьж хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хурим болохоос хэдхэн хоногийн өмнө цуцлагдсан түүхтэй. Салалтаасаа хойш 17 жилийн дараа эргэн нийлж, ийнхүү мөрөөдлийнхөө хуримыг хийж байгаа бөгөөд тэдний хуримын зургуудаас хүргэж байна.