Монголдоо цөөхөн гэж хэлж болох эгч дүү уран бүтээлчид Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр хоёрыг хүмүүс “Аав ээж хоёр минь”, “Бодол шиг өдрүүд”, “Залуу нас”, “Туулийн урсгал шөнөдөө сайхан” гэх мэт олон сайхан дуугаар нь мэдэх билээ.
Тэгвэл урьд шөнө дуучин эгч дүүсийн эгч болох дуучин Ж.Хишигсүрэн зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Олноо “эгч дүү Хишгээ” хэмээн алдаршсан тэд 2013 онд “Ижий их орон” хэмээх хамтарсан тоглолт хийж байв.
Талийгаач Ж.Хишигсүрэнгийн хувьд 2006 онд СУИС-ийг ардын жүжигчин Б.Жамъяанжав багшийн удирдлага дор дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн нэгэн билээ. Тэрбээр сургуулиа төгссөнөөсөө хойш дүүтэйгээ хамтран уран бүтээлээ хийж Япон, Хятад зэрэг оронд тоглосон нэгэн байв.Талийгаачийн ар гэрт уншигчид, фенүүдийнх нь өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэе