Налгар намрыг урин дуудсаар 09-р сар айлчлан ирлээ. Ажил, хичээл цуглаж, завгүй амьдрлын хэв маягт оруулсан энэ сарын ордуудын зурхайг хүргэж байна.

Хонь

Сарын эхэн үед өөрийн үзэл бодлоор туйлбартай алхам хийхийг илүүд үз. Таны ажил болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагаас болж зөрчил гарч болно. Бизнесийн уулзалт, ажил хэрэг амжилттай байна. Од эрхэс таныг нямбай хянуур байхыг зөвлөж байна. Ажил хэрэгт сонор сэрэмжээ дээд зэргээр өндөржүүлэх шаардлагатай. Ажил хэргээ цэгцэлж янзлан, хэрэгцээгүй үйл ажиллагааг цаг алдалгүй зогсоо. Өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Мөнгөний асуудалд анхаарлаа хандуулах хэрэгцээ гарна. Эрсдэлтэй худалдаа наймаа хийх хэрэггүй. Сарын дунд үед нэмэлт орлого хэрэгтэй болох бөгөөд цалингаа нэмэгдүүлэхийг ажил олгогчоосоо асуухад маш тохиромжтой үе. Өөрийн бодлоо ярихаасаа бүү ай. Харин та хэлэх гэсэн зүйлээ бодож төлөвлөөгүй бол дуугүй байсан нь хамгийн зөв арга. Ямар нэг зүйлд санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах хэрэгтэй болно. Оюун санааны амар тайван байдлыг эрж хайж байгаа хүмүүст үзэсгэлэн худалдаа эсвэл сүм хийдэд очих нь үр дүнтэй байх болно. Сарын сүүл үед хууль эрх зүйн асуудлууд санааг тань зовоож байгаа бол тодорхой шийдэлд хүрэхээсээ өмнө хуулийн зөвлөгөө ав. Чухал албан тушаал хашдаг хамаатан садан тусалж ч магадгүй юм. Зорилгодоо хүрэхэд тань тусламж хэрэгтэй бол таныг дэмжиж, тусалж чадах хүмүүстэй эргэлзэлгүй харьцаа тогтоох гэж оролд. Олон нийтийн ажил таныг сэтгэлээр унагаана. Гэр бүлийн асуудлууд гарч ирэх болно. Нийгмийн болон хувийн амьдралдаа зарцуулах цагаа эн тэнцүүхэн хуваах цаг. Ганц бие бол хайр сэтгэлтэйгээ учрах сайхан үе тохиож буй тул боломжийг алдалгүй барьж ав.

Үхэр

Энэ сарын эхэн үед ажилдаа хэт идэвхтэй хандах хэрэггүй. Шинэ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол бүү яар. Харилцаа холбоонд дарамт үүснэ. Төлөвлөсөн аялал хойшилж, найз нөхөдтэйгөө үл ойлголцох байдал гарна. Таны тэвчээрийг барж мэдэх шударга бус зүйлтэй тулгарч мэдэх юм. Зөн совин тань үнэ цэнтэй байх тул сайн сонсож, өөрийн бодлоо тэмдэглэн ав. Архи тамхи хэрэглэхээ болих, жин хасах төлөвлөгөө тийм ч хэцүү байхгүй. Хосууд бие биетэйгээ хамт цагийг өнгөрөөхийг хичээ. Сарын дунд үед ажиллах чадвар нэлээд өндөр байгаа тул ямар ч ажлыг төвөггүй гүйцэтгэнэ. Ямар ч төрлийн арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг төвөггүйхэн хийж чадна. Харин хөрөнгө мөнгөний маргаан болон өмчлөх хүсэл аливаа нөхцөл байдлыг таагүй болгоно. Сэтгэлийн хөөрөл замбараагүйдэлд хүргэж, уян зөөлөн хандлагыг алга болгох талтай. Сарын сүүл рүү хайр дурлал романтик үйл явдлууд таныг хүрээлэх болно. Дурлалт хосууд бие биедээ амлалт өгснөөр тэд хуримын өдрөө товлоно. Эрх мэдэлтэй нэгэнтэй санал зөрөлдөх юм уу ахмад настай нэгэн нь ажлын хариуцлагаас болж бухимдахад хүрнэ. Ухаалаг хүмүүстэй уулзах нь таны асуудалд хандах хандлагыг болон таны хувьд чухал нөхцөл байдлыг өөрчилнө. Үл хөдлөх хөрөнгийн дамын худалдаачидтай холбогдохоос сэргийлээрэй. Хэрэв хууль ёсны бүрэн эрхт төлөөлөгчөөр бүх бичиг цаасыг шалгуулаагүй л бол гарын үсэг зурахаа түр хойшлуулсан нь дээр. Санхүүгийн асуудал болон бизнесийн хэлэлцээр тань асуудалтай тулгарах тул түргэн хөдөлж болохгүй.

Ихэр

Сарын эхэн үед гэр бүлийн гишүүдтэйгээ дотносоход илүү амархан болж хувийн амьдралын уур амьсгал сайхан болж эхэлнэ. Найр наадам гэр бүл, найз нөхдийг нэг дор цуглуулахад тусална. Та ямар нэг тэмцээнийг амжилттай зохион байгуулах бололтой. Хэрэв гадаад руу аяллаар явах гэж байгаа бол санхүүгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Дарга удирдлагын зүгээс боломж олговол танд бусдад өөрийнхөө чадварыг нээн харуулах боломж гарах болно. Хэрэгцээтэй мэдээлэл олж авснаар судалгаа, шинжилгээний ажил амжилттай болно. Эргэн тойрны хүмүүсийн түрэмгий өдөөн хатгалгад бүү авт. Мөн бусдад өөрийн санаа бодлоо бүү тулга. Сарын дунд үед таны бусдын сэтгэлийг татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь таныг албан тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Ямар нэг байдлаар хамтрагчтайгаа маргалдсан бол буулт хийж, харилцан зөвшилцөлд хүрэхийг хичээ. Хэн нэгэн таныг дарамтлах гэж оролдвол тэр даруй холбогдох хүмүүст энэ тухай дуулгах хэрэгтэй. Зан байдал, оюун ухаан хоёр эсрэг тэсрэг байх тул зөв замыг олоход хэцүү болох байх. Аялах хүсэл тань давамгайлж байна. Олон төрлийн газраар явах бэлтгэлээ ханга. Сарын сүүл рүү мөнгөө хэрхэн дэмий үрэхгүй байх талаар төлөвлөгөө гаргах нь жаахан ч гэсэн тус дөхөм болж мэдэх юм. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Амьдралыг өргөн сэтгэлгээгээр харж сур. Сэтгэлгээ дутагдсанаас болж бодит байдлыг гуйвуулсан байдлаар харахаас зайлсхий. Хосуудын сэтгэл хөрж магадгүй. Шалтгаан нь байнгын хэрүүл, ажилдаа хэт уягдах, өрсөлдөгч гарч ирэх зэрэг болно. Танд асар их тэсвэр тэвчээр байгаа учраас энэ чанараа ашиглан илүү их зүйлийг хийж бүтээ.

Мэлхий

Энэ сарын эхээр гэр бүлийн асуудал бусад асуудлаас илүү чухал байна. Гэр бүлийн асуудлаа хэлэлцэх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ болон үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж, тэдэнтэй ярилц. Харилцаа холбоонд тань бага зэргийн саад гарч болзошгүй, гэхдээ та саруул ухаанаа ашиглаж тэвчээртэй байж чадвал энэ бүхэн хурдан цэгцэрч, учир нь олдоно. Элдэв цуу үгнээс айх хэрэггүй. Зарим нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал гарах хэдий ч тайван байх хэрэгтэй. Мөнгө болон бусад санхүүгийн хөрөнгө оруулалтдаа их болгоомжтой ханд. Шинжлэх ухааны судалгаатай холбоотой үйл ажиллагаанд тохиромжтой. Таны итгүүлэх, үнэмшүүлэх авьяас чадвар илэрнэ. Сарын дунд үед зарим төлбөр зардлынхаа учрыг олох нь амьдралын хэв маягт хэрэгтэй. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Үр хүүхдийнхээ хүмүүжилд сайн анхаар. Хувийн хэрэгцээ, мэргэжлийн шаардлага хурцадмал байдал үүсгэж эхэлнэ. Оюуны чадвар дээд цэгтээ байх тул худалдаа арилжаанд өрсөлдөгчийг ялах стратегиа хэрэгжүүлэхэд эерэг цаг. Сарын сүүл рүү таны бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд бусдыг ойлгож чадвал та амжилтад хүрэх болно. Мэргэжлээрээ суралцах юм уу олны газар явж, нүд тайлахад тохиромжтой үе. Гадаадад аялах төлөвлөгөө байгаа бол түүнийгээ хойшлуулах хэрэггүй. Хов живээс холуур тойрч, аз сорьсон тоглоомоос зайлсхийх хэрэгтэй. Хамт ажилладаг хүн тантай дайсагналцаж мэдэх ч үүнд их ач холбогдол өгөөд хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч өөрийн биеийг сайхан амраа. Таны амьдралд тайван байдал гэхээсээ илүү өөрчлөлт хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Арслан

Сарын эхээр од эрхэс ажил төрөлд таатай нөлөө үзүүлнэ. Зөн билгээ сонор сэргэг байлгавал ашигтай боломж гарахаар байна. Ямар нэгэн нийтийг хамарсан зүйлд оролцох эсвэл гадуур хооллосон тохиолдолд та шинэ мэдээ сонсоно. Уран бүтээлч мэргэжлийн хүмүүс олны анхаарлын төвд байх бололтой. Танд шинэ найзтай эсвэл шинэ бизнесийн хамтрагчтай болох боломж гарах болно. Уулзсан хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүл. Дур булаам байдал болоод харилцааны чадвар тань гайхалтай байгаа учраас ямар нэгэн алхам хийж, зорилгынхоо хойноос яв. Сарын дунд үед од эрхэс таныг элдэв зүйлд хошуугаа дүрэхгүй байхыг анхааруулж байна. Өөрийн алдааг бусдын нуруунд үүрүүлэх гэсэн оролдлого ажилдаа ахиц гаргахад саад болох болно. Асуудлаа зохицуулж шийдвэрлэхдээ бүтээлч талаас нь бодолхийлээд үз. Бизнес болон олон нийттэй холбоотой ажилд гаргасан таны хичээл зүтгэлийн үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэж, нэр хүнд тань өсөх болно. Сарын сүүл рүү мөнгө санхүүгийн эсвэл гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Мөнгөний зохицуулалтаа дахин харах хэрэг гарна. Аливаа асуудлыг өөрчлөх аргагүй болохоос нь өмнө урьдчилан цаг тухайд нь шийд. Та бусдад хэт шүүмжлэлтэй хандаж дайрч давшлах хандлага гарч магадгүй. Хэдийгээр хажуу дахь хүн чинь танд саад болж төвөгтэй байдал гаргасан ч аль болох тайван байхыг хичээгээрэй. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж сурч, амьдралдаа шинэ өнгө нэм.

Охин

Энэ сарын эхээр татвар хураамж эсвэл бичиг баримттай холбоотой асуудал гарах магадлалтай тул сайн нягтал. Таны эргэн тойронд байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй олон ааштай байгаагаас харилцахад хэцүү байна. Бусдыг буруушааж эхлэхээсээ өмнө асуудлыг өөрөөсөө эхлээд хай. Нөхцөл байдлаа хянахгүй бол эргэн тойрны хүмүүсийн санааг зовооно. Дэмий зүйлд мөнгөө цацаад байлгүй, хэдий чинээ их мөнгө зарцуулна тэр хэмжээгээр л мөнгө хуримтлуулах ёстой гэдгийг бүү март. Зөв амьдралын хэв маягаас хазайж байгаа бол чиг хандлагаа өөрчил. Энэ сарын дунд үед ямар нэг хариуцлагатай ажил хүлээж авахаас өмнө амьдралаа тал бүрээс бодолцож хайртай хүндээ хангалттай цаг гаргаж чадах эсэхээ сайтар бодолц. Өөртөө итгэх итгэл, сэтгэлийн тэнхээ өөрчлөгдөж магадгүй. Үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоо хойшлуулсан ч гэсэн гэртээ байхдаа сэтгэл хангалуун бай. Учир нь энэ бол өөртэйгөө болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад хамгийн тохиромжтой үе. Сарын сүүл рүү таамаглахын аргагүй зүйлс тохиож мэдэх учир болгоомж сэрэмж илүүдэхгүй. Ажлын байран дээр хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол сэтгэлийн хөдлөлөөр үүнд хандах хэрэггүй. Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Нууц хууль бус үйл ажиллагаанд оролцохгүйг хичээ. Гэр орондоо эв найртай байдал ноёлуулахын тулд хэд хэдэн асуудлыг зохицуулах хэрэгтэй болно. Дотно харилцаа болон хайр дурлалд илүү цаг зав анхаарал зарцуул. Арвич хямгач байж төсвөө зөв хуваарил.

Жинлүүр

Энэ сарын эхээр дарга болон эрх мэдэлтэй хүмүүсийн сэтгэлд нийцэх нь амаргүй байх болно. Тайван байхын тулд гэр бүлийн асуудалдаа жижиг гэлтгүй анхаарч, өөрийгөө төвлөрүүлэх хэрэгтэй. Хайртай хүндээ санаа тавьж байгаа бол сайн ярилцаж, сэтгэгдлээ хуваалц. Гэнэтийн тооцоолоогүй зарлагууд өрхийн төсвийг хүндрүүлнэ. Өөрийгөө бүү шүүмжил. Энэ нь юуг ч өөрчлөхгүй. Өөдрөг байхыг хичээ. Стресс болон дарамт шахалт таныг бага зэрэг чичрүүлж мэдэх ч үүрэгт ажлаа хийхдээ баяртай байж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Хэдийгээр таны зөн совин хүчтэй байх хэдий ч түүндээ тийм ч их найдсаны хэрэггүй. Өөрийнхөө сэтгэл хөдлөл болон гэр бүлийнхээ тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Сарын дунд үед бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, шүүмжилсэн аястай хандлага гаргах зэрэг нь хэрүүл маргаан дэгдэхэд хүргэж магадгүй байна. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжийг авахаас татгалзах хэрэггүй. Сарын сүүл рүү хууран мэхлэлт, сэтгэлд хүрэхгүй зүйл тохиолдох магадлалтай. Даруу төлөв, хянуур болгоомжтой бай. Толгой эргүүлсэн саналаас татгалзаж, тохиолдлын танилаас болгоомжил. Од эрхэс танд гайхалтай бүтээлч санааг өгнө. Та дүрэлзсэн эрч хүчтэй байлаа ч хормын дотор нуран унахад амархан байх болно. Алс хол байгаа хамаатан садан болон найз нөхөдтэйгөө холбоо тогтоох нь тааламжтай байна. Гэр бүлийнхэн тань танд маргаашдаа итгэх итгэлийг өгч бүх зүйлийг зохицуулахад тусална. Эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, хувиа хичээх, харамч зан гаргахаас зайлсхий. Хайр дурлалын шинэ холбоо бий болох эсвэл хуучин харьцаагаа сэргээж магадгүй.

Хилэнц

Энэ сарын эхээр алс газар явах гэж буй хүмүүс хувийн бэлтгэл болон бичиг баримтаа сайтар шалгахыг од эрхэс анхааруулж байна. Зарим хүмүүс шинэ чиглэлээр суралцахаас гадна боловсролын зэргээ нэмэгдүүлэх талаар бодож үзэж магадгүй бөгөөд эхлүүлэхэд хэцүү байх боловч таны өмнө гайхалтай боломжууд нээлттэй болно. Чухал яаралтай санхүүгийн асуудлууд анхаарлаа хандуулахыг шаардана. Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Та мөнгөтэй холбоотой чиг хандлагад тайван тогтуун хандах хэрэгтэй. Сарын дунд үед од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөнөөс болж нэлээд түгшүүртэй болох бололтой. Хайр дурлал, мөнгө санхүүтэй холбоотой асуудал таны урмыг хугалах болно. Ямар нэг худал хуурмаг явдлаас болж хайртай дотнын хүмүүстэйгээ харьцахад хүнд байх магадлалтай. Тууштай биш, хувирамтгай зан байдал тань харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Холын хамаатан садан эсвэл хөрштэйгөө үзэл бодол зөрчилдөж болзошгүй. Таны азтай байдал нэмэгдэх боловч дараагийн хэдэн өдрүүдэд юу хийхээ мэдэхгүй юм шиг санагдаж магадгүй. Биелүүлэхийг хүсэж буй зорилгоо тодорхойлж үйл ажиллагаагаа төлөвлөх цаг гарга. Сарын сүүл рүү харилцааны чадвараараа хүмүүсийг татах болно. Өөрийн тогтсон амьдралдаа өөрчлөлт оруулж, эрч хүчээ тал тал руу тараахаас татгалзаж, үүрэгт ажлаа дуусгавар болго. Та олон нийтийн үйл ажиллагаа эсвэл өөрийн сонирхолтой клубтээ нэгдсэнээр цаашид хамтран ажиллах хүмүүсийн цар хүрээг өргөжүүлнэ. Эрч хүч нэмэгдэж, бүтээлч байдал өснө. Оюуны түвшин, дур татам байдал, эргэн тойрныхноо давах хүсэл нь ажил хэрэгт болон хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд амжилт авчирна. Бусадтай бодлоо хуваалцахаасаа битгий ай. Ялангуяа найзууд болон бизнесийн хамтрагчаасаа. Төр засгийн байгууллагад хандах эсвэл бичиг баримт бүрдүүлэх ажилд тааламжтай.

Нум

Энэ сарын эхээр танд нэмэлт хариуцлага хүлээлгэх гэсэн өчүүхэн төдий оролдлогод ч бүү уурлаж уцаарла. Амархан мөнгө олно гэж байдаггүйг санах хэрэгтэй. Харин шургуу хөдөлмөрлөх юм бол та мөнгө олсоор байх болно. Өдөр тутмын амьдрал завгүй үргэлжлэх хэдий ч дуртай зүйлээ хийж, спортоор хичээллэхээ зогсоох хэрэггүй. Энэ нь таны амьдралд баяр хөөр авчрах болно. Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй. Халдварт өвчин тусах магадлал байна. Олон нийтийн газраас зайлсхий. Амин дэмээр баялаг жимс, ногоо их хэрэглэ. Эцэг эхчүүд бяцхан хүүхдүүддээ урьдчилсан шинжилгээ хийлгэхэд гэмгүй. Сарын дунд үед ч хэт бүү ядар. Ажил амралтыг зөв хослуулах цаг үе. Өөртөө хэт ачаалал өгөлгүй ажлаа аль болох хөнгөхөн зохицуулахыг хичээ. Дархлаа суларч байгаа тул амин дэмтэй хоол хүнс ихээр хэрэглэ. Хэдийгээр та өмнөө тавьсан зорилготой ажилдаа дуртай ч гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс бол асуудал үүснэ. Та бүх зүйлийг хяналтдаа байлгахыг хүсэх болно. Ахмад хүмүүс бусдад хэт их сургамжилж, тэднийг ятгах хэрэггүй. Сарын сүүл рүү тодорхой хэмжээний туршлагатай байсан ч хамаагүй хувьцаа худалдаж авахаасаа өмнө мэргэжлийн брокер дилерүүдээс зөвлөгөө ав. Хүсэж байсан зээл тусламжаа авах боломж гарч болох тул ашигтай завшаан, зээлийн саналыг алдахгүй байхыг хичээ. Хүмүүсийг зөвхөн хувийн сонирхолдоо бүү ашигла. Эс тэгвээс та үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоох гэсэн бүхий л оролдлогоо баллана. Өөрийн онцгой авьяасаа хөгжүүл, энэ нь танд бага ч болов нэр хүндийг авчирна. Хүүхэддээ дуртай зүйлээ хийхийг нь зөвшөөрч, тэдэнд зааж сурган цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлээрэй. Холын хамаатнуудаа эргэх, хуучин нөхөдтэйгөө эвлэрэх хүсэл төрнө. Хайр дурлалдаа ухаанаа алдаж мэдэх тул хэт түргэн дотносох хэрэггүй.

Матар

Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ сараас эхэл. Та жингээ хасах хэрэгтэй байгаа бол биеийн тамирын дасгал хийж, хоолны зөв дэглэм барь. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Албан тушаал дээшлэх эсвэл том шагнал авах боломж өндөр. Танд ажил хэргийн маш ашигтай татгалзахын аргагүй санал тавьж магадгүй байна. Энэ нь танд ихээхэн ашиг авчрах бололтой. Ур чадвараа дээшлүүлэх хүсэл төрнө. Үргэлжлүүлэн сурахыг хүсдэг бол одооноос эхэл. Сайн зохион байгуулагч удирдагч гэдгээ харуулах боломжийг бүү алд. Энэ сарын дунд үед шинэ бизнес эхлэх болон арилжаа наймаа хийхэд тааламжтай байх бөгөөд өөрийн амжилтад хүрэх зорилго зорилтоо зөв тодорхойл. Бусдын муу ааш зан, сануулгыг ноцтой хүлээн авах хэрэггүй. Аливаа хурал хэлэлцүүлэгт найрсаг дотно байвал та ялж, үр дүнд нь хүслээ биелүүлнэ. Төр засгийн журам тогтоол саад болж магадгүй. Сарын сүүл рүү эрч хүчээ дэмий сарниулах хандлага байх боловч хэсэг хугацааны дараа энэ дарамт алга болно. Урт амралтын дараа ажилдаа орсон хүнд ажил хийх сонирхол төрөхгүй байж магадгүй. Хөгжилтэй байхыг хичээ, ядаж л хөгжилтэй байгаа мэт харагдахыг хичээ. Хэрвээ та аливаа зүйлийг төгс болгохыг хичээж байгаа бол хүнд хэцүү, урам хугарч болзошгүй зүйлтэй тулгарах магадлалтай. Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий. Байр сууц, гэр бүл ба үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууддаа цэгцлэх, бүтцийн өөрчлөлт хийх боломж гарч байна. Өөрийн эрүүл мэндэд анхаарч эмнэлгээр яв. Өвчин тусахаасаа өмнө сэргийлэх хэрэгтэй.

Хумх

Энэ сарын эхээр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй, урьдчилан тааварлахын аргагүй байх хэдий ч та эрч хүчтэй байх болно. Та ашигтай наймаа хийж чадах бөгөөд ойр дотнын хүмүүстээ зориулан бэлэг ав. Боломж бүрийг атгаж авч өөрийн авьяас чадвараа сорь. Гэхдээ улиг болсон хүнд суртал таны бизнесийг сааталд оруулна. Ажил хэрэг, яриа хэлэлцүүлгийг хойш тавих хэрэггүй. Шохоорхлоос болж сэтгэл хөдлөл хүчтэй байна. Ганц бие ч бай хостой ч бай хамаагүй ихэнх хүмүүст сэтгэл хөдөлгөм романтик учрал тохиох болно. Сарын дунд үед ч од эрхсийн нөлөөгөөр таны дур булаам байдал нэмэгдэх болно. Хайрын харилцаанд өөрчлөлт хийх шаардлагатай. Таныг гайхалтай романтик учрал хүлээж байна. Хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа хийсэн хүчтэй маргаан эсвэл санал зөрөлдөөнд гарсан үг бүрийг хянаж, зөв үр дүнг хайж ол. Таны эргэн тойронд буй бүх хүмүүс маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Сарын сүүл рүү өөрийн төсөв санхүүг тогтвортой байлгаж чадвал санаа зовох зүйл гарахгүй. Санхүүгийн хувьд нэмэлт орлого олж ашигтай ажиллахаар байна. Зарим хүмүүс биелүүлж чадахгүй үүрэг хариуцлага эсвэл хадмууд, эцэг эх, гэрийнхнийхээ гомдол, шаардлага зэргээс болж сэтгэл тавгүйтэх болно. Гэртээ засвар хийх төлөвлөгөө хөрш болон найзуудын тань тусламжтайгаар бүтэмжтэй байх нь. Тодорхой цагийг хувийн амьдралын асуудлаа шийдвэрлэх, оюун санаагаа тогтворжуулахад зориулахыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр өөрийн чадвар мөн амжилтад хүрэх итгэл найдвар аажмаар нэмэгдэнэ. Судалгаа шинжилгээний ажил бүтэмжтэй байна.

Загас

Энэ сарын эхээр олон хүмүүсийн мэргэжлийн ур чадвар, авьяас билэг үнэлэгдэнэ. Таны эрч хүч, үр бүтээл хамгийн чухал хөдөлмөрийн багаж байх болно. Харин та ажлаасаа сэтгэл ханамжийг мэдэрч чадахгүй байгаа бол өөрчлөлт хийхээс бүү татгалзаарай. Өөрийн амлалт болон ярьж буй зүйлдээ болгоомжтой ханд. Одод хайр дурлалыг ивээнэ. Ганц бие хүмүүст хайрын сахиусан тэнгэр дурлалын сумаа барьчхаад таныг отон дээр чинь нисэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ сарын дунд үед од эрхэс өөрийгөө сонсох хэрэгтэйг сануулж байна. Боломж олдвол ганцаараа суугаад, өөрийнхөө талаар сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Та хайртай хүн эсвэл ах дүүсээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Хамгийн маргаантай асуудал таны өв хөрөнгө болон давуу талыг тойрч эргэлдэх болно. Суралцах, шинэ адал явдалтай нүүр тулах, аялал зугаалгаар явах, өөр улс орноос ирсэн хүмүүстэй ярилцах нь таны амьдралд шинэ өөрчлөлт авчирна. Сарын сүүлээр хэт их ажлаасаа түр хөндийр. Ганц бие хүмүүс өөртөө таалагдсан хэн нэгэнтэй уулзвал хайрын түүхийг эхлүүлнэ. Хосууд хайрын харилцаагаа сайжруулах мөч. Найзуудын хүрээнд атаархал үүсэх бөгөөд энэ явдлыг буруугаар нь эргэхээс өмнө зогсоох хэрэгтэй. Шинээр эрч хүч олж авах, мэдлэгийн хүрээгээ тэлэх, эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэгт тааламжтай. Санхүүгийн асуудлаа захирахад хүндрэлтэй байх боловч удахгүй сайжрах цаг ирнэ. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалантай болно.