Бусдын зовлонг үүрч, жаргах үр үндсийг тэтгэдэг Үзмэрч Нямаа тун загварлаг нэгэн.

Хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог болдгыг өөрийн зөвлөгөөгөөрөө хүргэдэг үзмэрч засалч Л.Нямаа дараах зөвлөгөөг хүргэж байна.

Тэрээр “Хүн дандаа эелдэг байна гэж байхгүй ээ…учир нь хүмүүс их даврамтгай байдаг. Хил хязгаарыг нь тогтоож өгч байх хэрэгтэй. Бусдыг баярлуулсан мөч бүхэн жаргал болж ирдэг. Чадах чинээгээрээ хариу харалгүй бусдад туслаж сур. Буян нь буцаад ирдэг. Урам зоригоор дүүрэн хүн л амжилтанд хүрч чаддаг. Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй. Бүхийл зүрэх сэтгэлээ өөрийгөө хөгжүүлэхэд зориулж,даян дэлхийн сайн сайхны төлөө бусдыг сэтгэлдээ багтааж амьдарна” гэжээ.