Үндэсний бичиг соёл, номын баяр өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор 32 дахь удаагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх өдрийг албан ёсоор хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байна.