Аймгийн ИТХ-ын Эдийн засаг үйлдвэрлэлийн хороо, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны нэгдсэн хуралдаанаар Орхон аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн зарим ажлын нэршил өөрчлөх тухай асуудлуудыг хэлэлцэж аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ. Хурлын хуралдаанд хорооны санал, дүгнэлтийг Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат танилцуулах юм.