Ардын багш хочтой комедиан Н.Амаржин хэдхэн хоногийн өмнө өөрийгөө ганц бие болсоноо зарлан тунхагласан. Тэрбээр “Хүний амьдралд хэт хошуу дүрдэг хүмүүсийн хэл амнаас айгаад би ганц бие болоод жил болж байгаагаа хэнд ч хэлдэггүйшд” гэж байв.
Тэгвэл “муу нуухаар сайн илчил” гэдгээ зарласан өдгөө алхам тутамдаа “Single шүү, ганц бие шүү” хэмээн сошиалд мэдэгдэн, өөртөө SALE зарлах болжээ.

Н.Амаржингийн хувьд 2016 онд “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгээрээ олонд танигдсан бөгөөд төд удалгүй Г.Танан гэх ялдам төрхтэй царайлаг бүсгүйг эхнэрээ болгосон байдаг.

Улмаар дундаасаа хоёр дэрсхэн хүүхэдтэй. Гэвч тэдний харилцаа бага хүүхдээ гурван нас хүрээгүй байхад дууссан бололтой.