УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын гэргий Ц.Ганцэцэг нөхрийнхөө “галзуу” ганц фэн. Ц.Ганцэцэг бүсгүй үе үеийн парламентын он жилүүдэд сайхнаараа гайхагдсаар ирсэн. Өндөр мэдрэмжтэй, ёслол төгөлдөр, хээнцэр байдлаа үргэлж хадгалдаг гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл тэрбээр нөхрийнхөө талаар өөрийн цахим хуудаснаа “Би түүний фэн нь юм. Яагаад гэвэл би түүний дотоод мөн чанар, сэтгэл зүрхний омогшлийг мэдэрдэг. Тэр минь юунд баярлаж, юунд эгдүүцдгийг мэддэг. Сурагчийн ширээнд тохой нийлүүлэн сууснаас хойш 32 жил өнгөрчээ. (Тиймээ 32 жил түүнийг судалжээ ккк ) Юуг нь ч таньж мэдээгүй өнгөц хөнгөн бөгөөд харалган сэтгэл өвөрлөгсөд, хувийн эрх ашигаар хандагсад элбэг. Санаа зөв бол заяа зөв!. зөв бүхэн тэгширэн дэлгэрэг! Элдэв муу бүхэн холуур одог” хэмээн бичжээ.