Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Чулуунбатыг яллагдагчаар тооцон, шүүхэд шилжүүлжээ
Папарацци

УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Чулуунбатыг яллагдагчаар тооцон, шүүхэд шилжүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ10/05/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Түлшний бодлогын газрын даргаар 2016-2019 онд ажиллаж байсан Ч.Чулуунбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үл хөдлөх хөрөнгүүдийнхээ эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.

Тэрбээр дээрх яаманд байхдаа ч, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-т албан тушаал хашихдаа нэг бус үл хөдлөх хөрөнгөтэй болж, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр бүртгүүлсэн бөгөөд түүнийхээ эх үүсвэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байж.

Тодруулбал, Ч.Чулуунбат 2013 оны долдугаар сараас 2016 оны наймдугаар сарын хооронд АМГТГ-ын ашиглалтын цооногийн өрөмдлөг, гүйцээлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэнэ.

Энэ үедээ Баянзүрх дүүргийн нутаг дахь “Төгөл хус” хотхонд 134.5 ам метр талбай бүхий таван oрoo орон сууцыг иргэн М-аас 197 сая гаруй төгрөгөөр худалдан авчээ. Уг байрандаа өнөөг хүртэл гэр бүлийн хамтаар амьдарч байгаа ч ээжийнхээ нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргуулан авсан аж. Мөн 2016 оны наймдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд “Эн Юү Би” ХХК-тай төрсөн дүүгийнхээ нэр дээр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Нүхтийн аманд 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан аж. Гэвч уг хоёр үл хөдлөх хөрөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлдэггүй байсан гэнэ.

Ч.Чулуунбат эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн болох 347 сая гаруй төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа “Хямд үнээр газрын тос oрoмдoх тоног төхөөрөмж авч, түүнийгээ борлуулж олсон орлого” хэмээж байж.

Прокурорын байгууллагын эх сурвалжуудаас авсан мэдээллээр тэрбээр “Манай улсад газрын тосны хайгуул, олборлолт хийж байсан, Канадын хөрөнгө оруулалттай “Шэйман” гэх компаниас өрөмдлөгийн тоног төхөөрөмж хямд үнээр худалдан авч, дүүгийнхээ нэр дээрх “Монголианпетролиум девелопмент” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-д 191 мянга гаруй ам.доллароор зарж, олсон хөрөнгөөсөө тэдгээр орон сууцыг худалдан авсан” гэж тайлбарлаж байсан.

 

Гэвч АТГ-ынхны шалгалтаар “Доншен газрын тос Монгол” компаниас шилжүүлсэн мөнгийг дүү нь өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон аж.
Энэ бүхэн нь мөрдөн шалгах ажиллагаа, дансны хуулга зэргээр тодорхой болсон атал дүү нь худал мэдүүлэг өгсөн учраас бас яллагдагчаар тооцон, шүүхэд шилжүүлж байгаа гэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.