Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ж.Бат-Эрдэнийг 70 сая төгрөгийн хахууль авсан үндэслэлээр 30 хоног цагдан хорив
Папарацци

Ж.Бат-Эрдэнийг 70 сая төгрөгийн хахууль авсан үндэслэлээр 30 хоног цагдан хорив

Эрхэм админBy Эрхэм админ10/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан тушаалтнуудыг хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдаар ажиллаж буй Ж.Бат-Эрдэнийг шалгаж эхэлсэн билээ. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм. Өнгөрсөн баасан гарагт түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих санал НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч Ж.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар дээрх шүүх хурлаа хойшлуулсан юм. Улмаар өчигдөр НПГ-аас гаргасан, Ж.Бат-Эрдэнийг яллагдагчаар тооцон хорих саналыг хэлэлцэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг “Дарханы зам”-ын гэх хэрэгт саатуулагдаад буй З.Буяннэмэхээс 70 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар батлагдаж буй учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. З.Буяннэмэх нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад шалгаруулж давуу байдал олгосон хэрэгт холбогдоод буй.

Өөрөөр хэлбэл, “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байхад З.Буяннэмэх тэргүүтний оролцоотойгоор Дарханы замын бүтээн байгуулалтын тендерт шалгарсан байдаг. Ингэхдээ түүгээр дамжуулж албан тушаалтнуудад хахууль өгсөн нь ийнхүү илэрхий болж буй аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.