Олон түмэнд гавьяагүй, хашсан албандаа өгөөжгүй, даргын албан тушаалыг сэлгэн суудаг эрхэмүүд өнөөцагт олон. Үүний нэг нь 58 настай, ШШГЕГ-ын даргаД.Загджав юм. Түүний идэж уусан, мөнгө төгрөгөндхолбогдсон асуудал нэлээдгүй олон.

Д.Загджавыг ШШГЕГ-ын дарга болсноос хойш байсхийгээд хоригдлууд оргох, хориход амиа хорлох, нууцаар дарга нарынхаа хувийн ажилд дайчлагдан ажиллах, ар гэртэйгээ уулзахдаа авлига, хахууль өгөх зэрэг хууль бус үйлдлүүд газар авсан юм. Өнөөдрийг хүртэл хорихоос оргосон хоригдлууд нэлээдгүй олон байна.

ШШГЕГ-ын дарга Д.Загджав хэний хүн бэ?

Д.Загджав нь МАНАН-ын бүлгийн сүүлийн эгнээний хүмүүсийн нэг гэж хэлж болно. Учир нь тэрбээр МУ-ынЕрөнхийлөгч асан Х.Баттулгатай их ойр гэгддэг бөгөөдтүүнийг ШШГЕГ-ын даргаар томилогдсных нь дараатусгайлан хүлээн авч уулзан, хурандаа цолыг ньсэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр олон жил улс төрийн гар хөл хийж байгаад хуулийн байгууллагын тооноор орж ирэн хурандаагаа буцаан авсан гэсэн үг.

Түүнчлэн тэрээр Бага тэнгэрийн аманд зүрхнийанд Ц.Анандбазартайгаа бөөрөө нийлүүлэн, хаяадэрлэн үнэтэй хауст амьдардаг билээ.

Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүс түүнээс хамааралтай болсон талаар ойрын найз нөхөдтэйгээ суухдаа халамцуу хэлсэн байдаг. Тэрээр яриадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар өөрт нь үг хэлж чаддаггүй, намынхаа ахтай тэрсэлдэх залуучууд биш байлгүй дээ хэмээн саяхан агсамнасан талаар эх сурвалж хэлж байв. Түүний нөлөө МАН-д их гэдгийг өөрөө ч хэлдэг, эргэн тойрныхон нь ч баталдаг билээ. Түүний талаар олон хууль бус хэргүүд удаа дараа гардаг боловч хэн ч үг хэлж чадахгүй, нүдээ аниад өнгөрдөг талаар намынх нь нөхөд ний нуугүй хэлдэг.

Мөн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад Д.Загджавын удаа дараагийн булхайн талаар баримтууд очдог боловч хав дараад өнгөрдөг талаар ШШГЕГ-ын алба хаагчид хэлж байв.

Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд гэмт буруутай нь тогтоогдоогүй хүмүүс учир битүүлгээр нас барсаар байна!

БАРИМТ 1. Хорих ангиас ялтнууд оргосон дуулиандарагдаагүй байхад хоригдол болон цагдан хорихбайранд саатуулагдсан, шүүхээр гэм буруутай, эсэхээшийдвэрлүүлж чадаагүй хүмүүс учир битүүлгээр насбарсан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 441 дүгээрангийн нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулж, хоригдлуудынТавантолгой түлш”-д ажиллаж нүүрсууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассанхэрэгт холбогдож, АТГ-аас шалгаж дуусаад яллахдүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа.

БАРИМТ 2. Хорих ангид сахилга хариуцлага алдагдаж, хянагч нар нь хүмүүжигчээ зодож гэмтээсэн хэрэг 2021 онд гарч байв. Гэтэл өдгөө хорих ангийн дарга хүнтангараг өргөсөн цэргийн алба хаагч, хууль сахиулагчатлаа ард олны амгалан тайван байдлын төлөөажиллах тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийгзодож хүнд гэмтээлээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сум дахьШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэдхурандаа О.Нямбаатар согтуудаа энэ сарын 7-ны баасан гаргийн 23.00 цагийн үед цагдаагийн ажилтандхалдсан байна. Багш нарын баярт зориулсан үдэшлэгМөнгөнморьт сумын Соёлын төвд болж нэлээдсунжирсан, согтуу хүмүүс олон байсан учраас тус сумдахь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгат тарах шаардлагаиргэдэд тавьсан аж. Хуулиар хүлээсэн нийтийн хэвжурам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсанцагдаагийн офицерыг хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар барьж авч ямар нэг зүйлмөргүүлснээс толгойдоо гэмтэл авч, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга, хариуцлага алдагдсаны бодит жишээ энэ мэтээргарсаар.

Удаа дараа хүний амь үрэгдсэн, хоригдлоо алдсан, сүүлдээ хууль сахиулагч нь хууль сахиулагчаазодож гэмтээж байгаа байдлыг өөгшүүлсэн ШШГЕГ-ын Д.Загджавт яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ Ерөхий сайд аа!!!