Хэнбугай ч гэсэн хайр дурлалын өмнө байдгаа барьж, өөрийгөө умартдаг нь хүн төрөлхтний мөнхийн хууль гэлтэй.

Ард түмэндээ хүндлэгдсэн, дуучин хэмээх эрхэм нэр алдартаа эзэн болж яваа Ш.Чимэдцэеэ одоо ч гэсэн гялалзсаар яваа.

Цахим ертөнц хүчээ авсан энэ үед хэний фэйсбүүк гоё зурагтай, олон лайктай байна түүнийх байх нь олонтаа харагдана.

Өдий насанд биеэ сайхан авч яваа нь эхээс төрсөн бие, зүс царайндаа гадны нөлөө оруулалгүй өвч бүрнээр нь хадгалж байгаагийнх нь үр дүнд нүд, хөмсөг, үс гэзэг нь янзаараа байгаа нь энэ.

АЖ хэмээх эрхэм цолондоо эзэн шиг эзэн болж яваа түүний амьдрал, дурлал МУГЖ Б.Түвшинжаргалтай салшгүй холбоотой.

Орь залуу насандаа дөрвөн настай хүүтэйгээ торойж хоцорсо н тэрбээр дахин бүл нэмээгүйгээ амьдрал тэгш биш хэмээн тайлбарладаг.

МУГЖ Б.Түвшинжаргалын хувьд ард түмний танил дуучин охин төрүүлсэн, сайн бөх сайн дуучин имижээ хадгалан “цэмбийдэг” ч Т.Баясгалангийн ээж, Ш.Чимэдцэеэ нараас өөр бас нэг бүсгүй байдаг нь олны өмнө ил гарав.

Тодруулбал,  уртын дуучин Д.Түвшинжаргалын хүү монголын авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг Т.Энхбат нэгэн пост оруулсан нь олны анхаарлыг татлаа.l Ардын жүжигчний хүү Д.Түвшинжаргалын хүү гэхээр та бүхэн мэдээж дуучин Т.Баясгаланг бодож байгаа байх. Тийм ээ, Т.Энхбат хэдийгээр ээж өөртэй ч тэд бол эцэг нэгтэй, аавынхаа авьяасыг эн тэнцүү хуваасан эгч дүүс мөнөөсөө мөн.

Өдгөө ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын дуучнаар ажилладаг Т.Энхбат өөрийн цахим хуудаснаа “Амьд бурхадууд минь намайгаа ангайлгаж ханахгүй хүмүүс юмаа. Жудо гранд маструудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аав минь одтой сайхан барилдаж хурэл медаль, Ээж минь Аваргийн Алтан алтан медаль хүртээд мастеруудын олимпт орох эрхээ авчээ. Та хоёр минь хүүгийнхээ бахархал юм шүү. Хайртай шүү. Ээжийгээ олимпын татами дээр харах нь дээ яяяаанаааа.Миний ээж чаднааа урагшаа” хэмээн бичжээ.

Энэ пост түүний төрсөн аав “гэртээ эргэн ирсэн”-ийг, бас Д.Түвшинжаргал гавьяатын олноос олон жил нууцалсан албан ёсны гэргийг анх удаа гаргаж ирсэн явдал байв.

Уртын дуучин Д.Түвшинжаргал 1980-аад оны эхээр дуучин Т.Баясгалангийн ээжтэй романс үүсгэж, амрагла ж явсан ч гэр бүл болж байгаагүй гэнэ лээ.Түүнээс салса н ы х аа дараа анх удаа албан ёсоор гэр бүл зохиосон нь Оюунаа гэгч эмэгтэй аж. Тэрээр дуучин эртэй 10-аад жил амьдрах хугацаандаа хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд том хүү Т.Энхбат нь өдгөө авьяас билэг, хоолойны цар хүрээгээрээ Оросуудад гайхагдаж яваа юм.

Оюунаа хэмээх энэ эмэгтэй авааль нөхрөө 1990-ээд оны дундуур Ардын жүжигчин Ц.Чимэдцэеэд “алда ж ” явахдаа амьдралд сөхрөхгүйн тулд хоёр хүүгээ гардан өсгөж, хань нөхөрт дахин гараагүй гэдэг.

Хоёр хүүгийнхээ төлөө мөн л дуучин Т.Баясгалангийн ээж шиг Солонгост олон жил хөдөлмөрлөж, өдий хүрчээ. Тиймдээ ч Д.Түвшинжаргал гавьяат жинхэнэ гэргийдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг байсан гэдэг.

Өөрөөр хэлбэл, Оюунаа бүсгүй Д.Түвшинжаргалын сэтгэл зүрхний жинхэнэ хайр нь байжээ. Энэ эмэгтэй 1962 онд төрсөн өдгөө 60 насыг зооглож буй нэгэн аж.

Ямартаа ч, Ардын жүжигчин Ц.Чимэдцэеэгийн эд хөрөнгөнөөс нэлээдгүйг авч шавьтай нь суусан, залуу авгай авсан гэх зэрэг нэр хоч зүүж явсан дуучин Д.Түвшинжаргалын ЭЦСИЙН ЗОГСООЛ нь албан ёсны авааль гэргий нь байсан бололтой.

Төдийгөөс өдийг хүртэл АЖ Ц.Чимэдцэеэгээр “тэжээлгэ ж ” явсан гэх Д.Түвшинжаргал гуай цуглуулсан бүх хөрөнгөө албан ёсны “хань”-даа аван эргэн очсон нь энэ болой.

Мэдээ хуулбарлахыг хориглоно