Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9-р сарын 07-ны өдрийн 42 тоот захирамжаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ийн тэргүүн гэгдэх Х.Бат-Ялалтыг томилсон билээ.

Тэгвэл Х.Бат-Ялалт АТГ-ын ОНЗ-ийн гишүүн гэх энэхүү “албан тушаалаасаа” цагаасаа өмнө огцрох болзлоо хангажээ.

Тодруулбал,
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам-д

4.3. Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлнө:

4.4. Зөвлөлийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч чөлөөлнө” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл иргэн Х.Бат-Ялалт нь 2022 оны 02-р сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял авсан. Хэрвээ тэр гэм буруугүй, шүүх буруу шийдсэн гэж үзэж байвал давж заалдах эрхтэй байсан. Энэ эрхээ эдлээгүй болохоор анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх болж, түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байгаа юм.


Нэгэнт түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн, гэмт хэрэгт холбогдож шүүхээр тогтоогдсон болохоор хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэлийг тэрбээр бүрэн хангаж байгаа юм.
Иргэдийн шударга шүүх гэж ярих дуртай түүнд харин хууль хэрхэн үйлчилдэг болохыг бид Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулах хүсэлтээ тавьсан. Хариу ирээгүй өнөөдрийг хүрлээ.

Ерөнхийлөгч ажлын ачаалал ихтэй байдаг ч гэм буруутай нь шүүхээр эцэслэгдэн тогтоогдсон Х.Бат-Ялалтын талаар мэдээгүй байж болно. Харин бид энэхүү нийтлэлээрээ Х.Бат-Ялалтыг чөлөөлөх үндэслэл үүссэн баримтыг болон журмын заалттай нь хүргэж байна.

Хугацаанаас нь өмнө түүнийг чөлөөлж, АТГ-ын ОНЗ-ийн нэр хүндийг авран хамгаалаад өгөөрэй Ерөнхийлөгчөө.