Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэтгэл ханамжгүй үлдсэн дуучин П.Жимсээгийн өчил Монголын үйлчилгээний соёлын үнэн төрхийг харуулав
Папарацци

Сэтгэл ханамжгүй үлдсэн дуучин П.Жимсээгийн өчил Монголын үйлчилгээний соёлын үнэн төрхийг харуулав

Эрхэм админBy Эрхэм админ10/27/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийтийн дуучид дундаас хоолойны тослог өнгө, толигор арьсаараа онцгойрдог бүсгүй бол дуучин П.Жимсээ. Хүүхэд байхаасаа урлагийн “тогоонд чанагдаж” эхэлсэн түүний эдлэл хэрэглэл, хувцас хунар чанартай бас хээнцэр. Энэ утгаараа өөрт тохирсон эд зүйлс, хувцас хунараа аль болох чанартай, өнгө үзэмжтэй, брэнд бүтээгдэхүүнийг сонгохыг эрмэлздэг гэсэн. Яг л энэ жишгээрээ өчигдөр нэгэн нэр хүндтэй дэлгүүрээс өөрт таалагдсан даашинзаа багагүй үнэ хөлс төлөөд авчээ. Гэтэл үйлчлүүлэгч тухайн газрын үйлчилгээний соёл дуучин бүсгүйд таагүй сэтгэгдэл төрүүлсэн тухайгаа цахим хуудаснаа онцолсон байна.
Тэрбээр “Бас л боломжийн үнэтэй даашинз авсан юм. Тэгсэн ийм торонд хийж өгч байна. Арай ч дээ. Хамаг наастр унагачихлаа” хэмээн бичсэн байна. Түүний сэтгэгдэл дор монголын үйлчилгээний байгууллагуудын соёлын асуудал багагүй хөндөгдсөн нь олны анхаарлыг татаж байна.

Манайхаас бусад улс орнуудад бүх салбарын үйлчилгээний байгууллагууд тухайн үйлчүүлэгчээ хаалгаар орж ирсэн цагаас нь эхлүүлэн, хаалга хаагаад гарах хүртэл нь бараа бүтээгдэхүүнээс гадна сэтгэл ханамжийн баталгаа өгдөг. Харин манайд эсрэгээрээ “авбал ав, байвал бай” гэсэн харилцаатай худалдааны зөвлөхтэй газрууд цөөнгүй. Бүтээгдэхүүнээ сонгоод төлбөрөө төлсөн бол, тэр хүнтэй дахин “сайхан харьцах шаардлагагүй” гэх ойлголтой байдаг. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний соёл гэдэг зүйлийг Монголоос олно гэдэг өвсөн дундаас зүү олохтой адилхан.
Тэр дундаа бүсгүйчүүд сэтгэл санааны байдлаас хамаарч дэлгүүр хэсч, худалдан авалт хийдэг нь үйлчилгээний соёлоос сэтгэл ханамж авч, эрч хүчээ дүүргэдэг гэдгийг олон улсын сэтгэлзүйчид ч хэлдэг. Гэтэл манайд дэлгүүр орж сэтгэлээ сэргээх гэсэн биш, бүр дордуулаад гарч ирдэг нь нууц биш.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч, цаашдын бизнесийн “цэцэглэлт”, хөгжлийг анхаарах үүднээс үйлчилгээний гадаад болон дотоод соёлдоо илүү анхаарч, үйлчлүүлэгчээ гаран гартал сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн өгдөг болмоор байна аа, Үйлчилгээний салбарынхан минь ээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.