Таагүй дурсамж, муухай бүхнийг мартуулахаар шинэ эхлэл болсоор 11-р сар гарлаа. Цастай, хөгжилтэй шинэхэн сарыг мэндийг хүргээд 11-р сарын ордуудын зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ сарын эхээр эрүүл мэндэд тань жаахан ч гэсэн асуудал гарвал эмчид хандаж бага дээр нь арга хэмжээ ав. Гадуур хооллохгүйн тулд гэртээ хоолоо бэлдэж сурах хэрэгтэй. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүдээ ханиад шуухинаа тусгахгүй байх тал дээр анхаарлаа хандуул. Ганц бие хүмүүс гайхалтай дур булаам хэн нэгэнтэй урьдчилан таамаглашгүй болзоонд явж магадгүй. Од эрхсийн зүгээс өөртөө итгэлтэй байхад нөлөөлөх тул найз нөхөд дээрээ зочлох эсвэл нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэгт сайн. Сарын дунд үед амьдралын эрч хүч аажмаар өснө. Гэхдээ эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа та хуурч, буруутай үйлдэл гаргаж болзошгүй. Хэт идэвхтэй байх хэрэггүй. Амарч тайвшрах цаг гаргаж уналтад орохоос сэргийл. Алдсан эрч хүчээ нөхөн сэргээ. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд чухал хэвээр байна. Архаг өвчнөө хүндрэхээс сэргийлж эрүүл хоол хүнс хэрэглэ. Өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн байвал ихийг бүтээж чадна. Сарын сүүл рүү амьдралын өчүүхэн баяр баясгаланг ч нааштайгаар хүлээн авах нь өөдрөг байдлаа хадгалах хамгийн сайн арга болно. Хийж буй ажил урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр сонирхлыг тань татна. Удирдлагаасаа өөрийн хүсэж буй цалингаа нэмүүлэх талаар хүсэхэд бүтэх магадлалтай. Өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьж магадгүй. Шаргуу ажиллахын хажуугаар түр амсхийх цаг гарга. Од эрхэс гэр болон ажилтай тань холбоотой ямар нэгэн бэрхшээл үзүүлэх хандлагагүй байна.

Үхэр

Энэ сарын эхээр эрүүл мэнддээ анхаарал тавьж цусан дахь сахрын хэмжээ хэвийн байгаа эсэхийг шалга. Байгальд ээлтэй хоол хүнсний дэглэм баримталж эхлэх, иогоор хичээллэх, бясалгал хийх зэргийн талаар бодож үзээрэй. Суралцах амрах болон өөрийгөө хөгжүүлэхийн тулд аялавал зохистой. Албан тушаалтнуудын төлөө гүйх нь эрч хүчийг дэмий үрэх бөгөөд тийм ч их зүйл хийж чадахгүй. Төвөгтэй нөхцөл байдал болон ядаргаатай хүмүүсээс хол бай. Таны мэдрэмтгий байдал өсөж хайртай хүн болон үр хүүхдүүдтэйгээ хийх хэрүүл маргаан гарч мэдэх тул болгоомжтой байгаарай. Энэ сарын дунд үе амьдралын хэв маягаа өөрчлөх цаг. Тэвчээргүй байдал түгшүүртэй уур амьсгал зонхилж байна. Заримдаа эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах авч нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Итгэж болохгүй түнш, хувирамтгай найзуудаасаа хол бай. Төсөв санхүүгээ дахин цэгцлэн, өөрийнхөө нөөцүүдийг үнэлж үзэхэд тохиромжтой. Алдаанаасаа суралцаж цаашдын зорилго, төлөвлөгөөндөө анхаарлаа хандуул. Эрүүл мэнд, ажлын нөхцөл байдалтай хамааралтай асуудлууд сайжрах төлөвтэй. Сарын сүүл рүү ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах байдал өндөр байх учраас аливаа төсөл хөтөлбөр үр шимээ өгнө. Танд бусдын анзаараагүй боломжийг олж харах мэдрэмж байна. Хамтран ажиллагчтайгаа муудалцах, ханьтайгаа үл ойлголцох зэрэг байдал үүсч болно. Тайван байж, ухаалаг шийд гаргахыг хичээ.

Ихэр

Энэ сарын эхээр тулгараад буй асуудлууд толгойн өвчин болно. Гэхдээ хэтэрхий хүчлэх хэрэггүй. Бизнесийн хамтрагчидтайгаа хэлэлцээр хийхдээ өөрийнхөө байр сууринд баттай зогс. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэр. Аливаа зүйлд бэлтгэлтэй бай. Өөрийн зорилго болон хүсэл мөрөөдлөө дахин харж, өөрчлөх хэрэгтэй үе. Гэр бүл найз нөхдөдөө нээлттэй байснаар таны шийдвэр бусдад ойлгомжтой байх болно. Хэрэв та уурлаж дүрсхийдэг зантай бол болгоомжтой бай. Та уур хилэнгээ барьж чадахгүй байж ч магад. Асуудлыг харилцан ярилцах замаар шийд. Биеийн хүч чадал шаардсан чөлөөт эрэл хайгуул мэтийн үүрэг даалгавраа хойшлуул. Сарын дунд үед шуугиан ихтэй орчин таны тэвчээрийг ихээр барна. Эелдгээр зарим урилгаас татгалз. Хурал цуглаан дээр хэлсэн үг тань бусдад таалагдахгүй байх. Таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд үг хэл, үйл хөдлөлдөө онцгой анхаарал тавь. Романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байгаа тул эрсдэлтэй асуудлаас холхон байхыг сануулж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрхлүүлэх бөгөөд энэ нь хэрэв төсвөөс чинь хэт илүү гарахгүй бол сайн. Сарын сүүл рүү таны нэр хүнд ихээхэн өсөж, албан тушаалын шат ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм. Хичээл зүтгэл ажил дээр гаргах амжилтын баталгаа болно. Хайртай хосууд тулгараад буй асуудлаа зөвшилцөлд хүрэх цаг болсон байна. Таны бүхий л анхаарал гэр бүлийн асуудал дээр төвлөрөх бөгөөд гэр бүлийн үүрэг хариуцлагаа хуваарилах асуудал таны сэтгэлийг зовоох болно. Ямар нэг хууль эрх зүйн асуудалд холбогдох магадлалтай бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд сайн хуульчтай уулзаж зөвлөгөө ав.​

Мэлхий

Энэ сарын эхээр санхүүгийн тал дээр нааштай өдрүүд ирж байгаа ч хэмнэх нь илүү чухал үе. Зарим нэгэн үйл ажиллагаа хууль эрх зүйн асуудлаас болж саатсанаар сэтгэл санаагаар тавгүй байх боловч тэвчээртэй байх нь чухал. Үг хэлээ сайн бодож, хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хүмүүст харилцан буулт хийхэд бэлэн бай. Эмх замбараагүй байдал ноёлох бөгөөд үүний үр дагаварт амжилт алдаа аль аль нь хосолно. Та тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Сарын дунд үед хов жив, дэмий үг яриа гаргахаас болгоомжил. Худалдан авах материаллаг хэрэгцээ их байгаа тул хувийн зардлаа сайн тооцож үзэх хэрэгтэй. Эрүүл мэнддээ илүү анхаарч өөрийгөө энхрийлэх хэрэгтэй. Од огторгуйн чиг хандлага танд өөрчлөлтөөр нөлөөлөх болно. Ердийнхөөсөө илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Өөрийгөө илэрхийлэхдээ хянамгай бай. Хэдийгээр та хайртай хүмүүстэйгээ нийцтэй байхыг хүсэх ч таны нүүрний хувирал дохио зангаа эсрэг байдлыг илэрхийлэх болно. Бизнес хийдэг хүмүүс худалдаа арилжааны ажлаа цэгцэлж авлага өглөгөө тооцоолж, бичиг баримтаа янзлахад ихэнх цагаа зориулна. Сарын сүүл рүү амьдралдаа дүгнэлт хийж өөрт тохирсон эрүүл амьдралын хэв маягийг бий болго. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж л байгаа бол дасгал хөдөлгөөн сайн хийж, хооллолтдоо анхаарч, нойр сайн авах хэрэгтэйг сана. Спортоор хичээллэж, салхинд гар. Хөндлөнгийн хүмүүстэй хэрэлдэж маргалдан дургүйцлийг нь төрүүлж магадгүй байна. Уян зөөлөн байх бол хамгийн сайхан арга. Хэрэв та өөрийнхөө сэтгэл хөдлөлөө захирч чадвал ялагч болох болно.

Арслан

Энэ сарын эхээр дээд албан тушаалтнуудаас ирэх шүүмжлэлийн үг сонсоход хүнд байх хэдий ч энэ нь танд хожим нь маш чухал нөлөө үзүүлэх болно. Эрүүл мэндээ анхаар. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, түгшиж сандрах уурлаж бухимдах хандлага ажиглагдаж болзошгүй. Анхаарал болгоомжтой байж аливаад хүлээцтэй ханд. Зарим үед толгойгоо амрааж хайртай хүмүүстээ, гэр бүлийнхэндээ цаг гаргах хэрэгтэй. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж оролдох боловч төдийлөн амжилтад хүрэхгүй бололтой. Сарын дунд үед хэт ажиллах, ядрахаас болгоомжил. Үл ялих тааламжгүй явдал эсвэл урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Үүнд бэлтгэлтэй бай. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрхсэнээс эрүүл мэнд муудаж болно. Ямар нэгэн шинэ зүйлийг хийхээс татгалз. Хайртай хүмүүсийнхээ талаарх таны мэдрэмж бүрхэг байна. Хайр дурлал болон мөнгөтэй холбоотой асуудлаар хатуу шийдвэр гаргахад тохиромжтой цаг биш. Сарын сүүл рүү ажлын гүйцэтгэлийн хугацааг урагшлуулснаар үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Эсвэл бичиг цаасны ажил буруу байснаас ажил хойшлоход хүрнэ. Түргэн шийдэхэд хэцүү сонголт ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Энэ нь гэр бүлийн харилцаанд төвөг учруулах ажил хэргийн түншүүд болон найз нөхөдтэйгээ муудалцахад хүргэх шалтгаан болж мэднэ. Ур чадвараа үнэлүүлж, манлайлж чадах салбартаа анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Нэр алдраа өсгөхийг хичээж байгаа хүмүүсийн хувьд боломж нээгдэх ба гол шаардагдах зүйл гэвэл зоригтой бай. Гэхдээ хамтран ажиллагсдадаа түрэмгий байдлаар хандах, тааламжгүй үг хэлэх эсвэл удирдлагатайгаа дуугаа өндөрсгөж харьцах зэргээс зайлсхий.

Охин

Энэ сарын эхээр мэргэжлийн үйл ажиллагаанд авъяас чадвараа харуулах, уран бүтээлийн нөөц боломжоо нээх болно. Төлөвлөсөн ажил, түншүүдтэй харилцах харьцаа, хувийн уулзалт амжилттай болж цаашдаа албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилтанд хүрэх суурь үндэс болно. Хувь заяанд гэнэтийн эргэлт гарах тухай од эрхэс сануулж байна. Хувь заяа танд амжилтанд хүрэх шинэ зам нээж өгч байна. Чухал шийдвэр гаргах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад тохиромжтой. Сарын дунд үед таны бие махбодь гайхалтай эрч хүчтэй байна. Та ганц бие бол гайхалтай романтик учрал хүлээж байна. Ажил дээр тулгараад буй асуудал хангалттай ачаалал болох ч та зугаацах болно. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Зарим дүрэм журмыг дагахыг хүсэхгүй байх. Хэрвээ та оюун ухаанаа дүрэм журамд захируулж үр дүнг нь хүлээж авч чадвал зорилгоо биелүүлж тулгарсан олон бэрхшээлийг давж чадах болно. Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшруулах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй. Хуучин амрагийн харилцаанаас үлдсэн гомдлоо мартаж урагш чөлөөтэй явах хэрэгтэй дохиог огторгуйн одод өгнө. Энэ сарын сүүл рүү од эрхэсийн нөлөөгөөр бэрхшээлтэй учирч дотоод сэтгэлийн түгшүүр хэт ихсэх тул чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурах бол хойшлуулах нь ухаалаг алхам болно. Санхүүгийн хувьд тогтвортой байхын тулд худалдан авалт хийхээсээ өмнө ахиухан мөнгөтэй болох хүртэл хүлээ. Наргиан цэнгээн хөгжилтэй байх ч зардалдаа анхаар. Үүрэг, хариуцлага болон сэтгэл санаагаа зөв тэнцвэртэй байлгах нь чухал. Өөрийнхөө болон хайртынхаа төлөө цаг гаргахгүй бол таны амжилт тийм ч сэтгэл хангалуун байдлыг бий болгохгүй.

Жинлүүр

Энэ сарын эхэн үед нийгмийн байр суурь болон мэргэжлийн сонирхлыг урагшлуулах боломж гарсан ч сонор сэрэмжтэй бай. Амьдралынхаа сөрөг асуудал дээр анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр эерэг асуудал дээр төвлөрөх нь зүйтэй хэрэг болно. Таны харилцаа холбоо сайн байх тул бусдыг дагуулах чадвар нэмэгдэх болно. Нэлээд тогтворгүй байх боловч чухал ажлыг амжилттай хийж дуусгах хангалттай эрч хүч байна. Санхүүгийн алдагдалд орж магадгүйг од эрхэс сануулж байна. Санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулахаа азна. Бооцоотой тоглоомыг аль болохоор хязгаарла. Сарын дунд үед гадаадад сурах эсвэл мэргэжлээсээ өөр чиглэлийн ажилд орох боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Мөн таны ажил мэргэжлийн онцлог болон чадварт тохирсон шинэ нээлт, технологийг эзэмших судлах боломж олдоно. Алс хол байдаг найз нөхөд хамаатан садангууд гэнэт холбоо барьж, ямар нэг шинэ зүйлийг дуулгана. Сарын сүүл рүү нийгэмд сөрөг үйл явц идэвхжих болно. Давшгүй саад бэрхшээлээс болж таны ажил удаашрах байх. Төрийн албан хаагч нар ажилдаа өөрчлөлт хийх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай байх нь ажил дээрээ алдаа гаргахад хүргэж болзошгүй. Болгоомжгүй хэлсэн үг болон шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээсээ болоод та зорьсондоо хүрч чадахгүй бололтой. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Ялангуяа хоолны чанарт сайн анхаарлаа хандуул. Бизнес ажил хэргийн харилцаагаа гэр бүлийн харилцаатайгаа хутгах хэрэггүй. Ганц бие хүмүүст урьдаас таамаглаагүй зүйл тохиолдох болон ямар нэгэн уулзалтын санал хүлээж авах магадлалтай.

Хилэнц

Энэ сарын эхээр таны эрч хүч суларч байгаа тул халдварт өвчинд амархан өртөж магадгүй. Амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй. Худалдаа наймаа хийхдээ хянуур байж, хууртаж залилуулахаас болгоомжил. Хэрвээ хайр дурлал тань эргэлзээнд хүрвэл нэмэлт хичээл зүтгэл гаргаарай. Зарим зүйлд эрч хүчээ дэмий барж байхаар давуу талаа ашиглах хэрэгтэй. Уран бүтээлч мэргэжилтэй хүмүүс завгүй байх бөгөөд ажил амжихгүй байсан ч сэтгэлээр бүү уна. Энэ сарын дунд үед таны хувьд ажил мэргэжил тэргүүн эгнээнд тавигдах бололтой. Ихэнх хүмүүс цааш дахин дэвших сурах боломжийг эрж хайх болно. Сургалтад суух, дадлага хийх зэргээр өөрийнхөө чадварыг нэмэгдүүл. Ах дүү нар тань зөвлөгөө авахаар ярьж мэдэх тул завгүй байсан ч цаг гаргаарай. Таны хүсэл хайртай хүнийхээ үзэл бодолтой зөрчилдөх болно. Магадгүй өөрийн харилцаагаа авч үлдэхийн тулд та яаралтай буулт хийх шаардлагатай болно. Тэвчээртэй бай. Сарын сүүл рүү танд тийм ч их хамаатай биш бизнесийн үүрэг хариуцлагад хөндлөнгөөс оролцох гэсний хэрэггүй. Хайрын харилцаанд тань зөрчилдөөн үүсэх төлөвтэй байна. Зарим хүмүүс ажлаасаа хойш сууж, сэтгэл хөдлөм үйл явдалд оролцон зоргоороо аашлахыг хүснэ. Ганц бие хүмүүс хайр дурлалаа чин сэтгэлээсээ хайна. Үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгө оруулалтын ашгаа хуваарилах бол түр хугацаанд хойшлуулсан нь дээр. Санхүүгийн асуудал сайн төвлөрөл шаардана.

Нум

Энэ сарын эхээр таны нийгмийн идэвхи сэргэх бөгөөд олон нийтийн ажилд оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Шинэ төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүл. Гэхдээ нарийн төвөгтэй зүйлийг өөрийгөө албадан хийх хэрэггүй. Хуурмаг зан гаргах, боломжийг ашиглахгүй байх зэрэг нь таны үнэ цэнийг үгүй хийнэ. Бизнесийн түншлэл байгуулвал хуулийн дагуу хий. Таны ажлыг хөнгөлж чадах техник технологийн дэвшлийг хэрэгжүүлэхийг хичээ. Сарын дунд үед үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах, бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах, наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Цахилгааны хэрэгсэл тоног төхөөрөмжийг дур мэдэн засах гэж оролдсоны хэрэггүй. Амьдралын эрч хүч өндөр бус байна. Сарын сүүл рүү ямар нэгэн өөрчлөлт хийх, эрсдэл хүлээхээсээ өмнө хамгийн шилдэг мэргэжлийн зөвлөгөө авсан гэдэгтээ итгэлтэй байгаарай. Бизнесийн хамтрагчтайгаа хууль ёсны гэрээ хий. Ажлаа цэгцлэхийн тулд сайн бодсоны дараа шийдвэр гарга. Романтик байдал нь эрч хүчийг сэргээж амьдралд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Өөртөө урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх арга хэмжээ авч эрүүл мэндээ сайжруул.

Матар
Энэ сарын эхээр ажил хэргийн хүрээнд гарсан асуудлууд таны хамаг цаг, завыг барах бололтой. Өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй. Өөрийн хийж чадах зүйлээ л хийж, хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Сэтгэлийн хөдөлгөөнөө сайн хяна. Багаар ажиллахад сонирхолтой байх ч гэлээ хүмүүсийн шүүмжлэлээс болгоомжтой бай. Шаргуу оролдлоготой байж тодорхой шийдвэр гарга. Ажилд орохоор өгсөн өргөдлөө дахиад өг. Сарын дунд үед бизнесийн шинэ тактик боловсруулах, сонирхолтой ажлын саналд хариу өгөх болон төрийн албатай холбоотой ажлуудыг саадгүй, хойшлуулахгүй зохицуул. Хөрөнгө мөнгөндөө анхаарал тавихад илүүдэхгүй. Санхүүгийн эх үүсвэртэй болсон бол түүнийгээ үрэхээс зайлсхийж хадгаламжид хий. Хэн нэгэнд мөнгөн тусламж үзүүлэх хэрэггүй. Та чухал нууц мэдээллийг задруулахаас болгоомжил. Хов жив хөөцөлдөх нь найз нөхөдтэйгөө буруу ойлголцолд хүрч болзошгүй юм. Энэ сарын сүүл рүү хамт ажиллагсадтайгаа маргалдаж магадгүй тул зөрчлөөс зайлсхий. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Үр хүүхдүүд болон хамаатан садангуудын хүсэл сонирхол танаас анхаарал тавих болон биечлэн туслах шаардана. Таны төлөвлөсөн төлөвлөгөө, ажил хэрэг бусдын дэмжлэгийг авч чадалгүй нурах буюу санасан хэмжээнд тань байж чадахгүй нь бололтой. Түүнээс болж та сэтгэлийн дарамтад орно. Үүрэг амлалтаа хойш нь тавьж өөрийнхөө хэрэгцээний тухай бодох үе. Алдаагаа хүлээн зөвшөөрч түүнийгээ засахын тулд суралцах нь урагшлах, амжилтад хүрэх түлхүүр юм.

Хумх

Энэ сарын эхэн үед эрүүл мэнддээ анхаар. Спортын болон биеийн хүчний тэмцээн уралдаанд оролцох нэмэлт эрч хүчээ дүрэлзүүлэх сайн талтайгаас гадна таныг асуудлаас жаахан ч гэсэн холдуулна. Чухал ажлаа хийж дуусгах болон гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх үе. Зарим хүмүүс өөр газар луу нүүж, түншилж найзлах хэн нэгнийг хайж байж болох юм. Танд амжилтад хүрэхийн тулд шинэ мэдлэг шаардагдаж болзошгүй. Бодол санаагаа цэгцэлж, төлөвлөгөө зохиохын тулд ганцаараа цагийг өнгөрөөхөд таатай байна. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Үнэт эдлэл авахаас зайлсхий. Энэ сарын дунд үед асуудлыг түргэн шийдвэрлэхээр яарах нь үр дүнг амжилтгүй болоход хүргэнэ. Хэрвээ хүмүүс таны хийсэн ажил, гаргасан санаачилгыг үнэлэхгүй байвал өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах хэрэггүй. Мөнгөний хомсдолд орох хэдий ч энэ нь түр зуурын асуудал байх болно. Хайр сэтгэлийн хувьд чин сэтгэлийн харьцаа бус хөнгөмсөг явдалд илүү татагдах бололтой. Тиймээс сэтгэл зүйн тогтворгүй хөнгөн байдлаа хянах нь зүйтэй. Энэ сарын сүүл рүү хэрэв харилцан зөвшилцөх боломжгүй бол өөрийнхөө үзэл бодлыг хамгаалан, бусдын хүчилсэн зүйлийг хийхээс татгалзаарай. Өөрийн эргэн тойронд болж байгаа үйл явдлыг хянаж чаддаг байх нь чухал. Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Хүмүүс таны уур бухимдлыг төрүүлж башир аргандаа оруулахыг хичээнэ. Харин та хувь хүний зөв боловсон байдалд анхаарвал хэцүү байдал аяндаа ард хоцрох болно. Яаран хөдлөлгүй, оновчтой алхмуудыг хий.

Загас

Энэ сарын эхээр эрүүл мэнддээ илүү санаа тавихад илүүдэхгүй. Хүйтэн байвал даарахаас болгоомжилж дулаан хувцаслах нь чухал шүү. Халдварт өвчинөөс өөрийгөө хамгаал. Аливаа бизнесийн хэлэлцээрт бүх нөөц бололцоогоо ашиглавал зөв болно. Бизнесийн түншлэл байгуулахдаа бүгдийг хуулийн дагуу хий. Таны хайрын харилцаа нэг хэсэг бүрхэг байна. Хадмуудтайгаа эвтэй бай эс бөгөөс тэд асуудлыг хурцатгаж мэднэ. Ядарсан хэн нэгэнд туслах гэж зүтгэж байгаа сайн дурынхантай чөлөөт цагаа өнгөрүүлэхэд гэмгүй. Сарын дунд үед тусгай хүлээн авалт уулзалтанд очсоноор та чухал нөлөө бүхий хүмүүстэй танилцана. Ганц бие хүмүүс гайхалтай романтик хайр дурлалын харилцаа тогтоох бөгөөд тэр хүндээ сэтгэл алдрах болно. Гэхдээ яаралгүй тайвнаар, харилцаандаа анхааралтай ханд. Эрүүл мэндэд хүндрэл гарч магадгүй. Тухайн үед нь эмчид хандаарай. Үр хүүхдүүддээ анхаарал сайн хандуул. Хичээл сурлага болон чөлөөт цагаа өнгөрүүлж буй үйл ажиллагаанд нь хяналт тавь. Өөрийн нийгмийн үйл ажиллагаа болон зугаа цэнгэлийн цагийн хуваарийг өөрчил. Сарын сүүл рүү таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа, боломжуудыг харах нүдийг тань нээж өгөх болно. Өөртөө сонголт хийх цагийг гарга. Улс төр, эрх мэдлийн сэдвээр хэлэлцүүлэгт оролцох болно. Таны ажлын газрын эргэн тойронд худал цуурхал тарах магадлалтай. Эрч хүчээ энэ үед хадгалах хэрэгтэй. Ажлаа түр орхин амарч, бодлоо эргэцүүлэн тунгаах цаг өөртөө гарга. Таны зөн совин хаашаа явах ёстойг хэлээд өгнө. Аливаа юмыг хийхдээ юуны өмнө та өөрөөсөө би юу хийвэл хамгийн сайн үр дүнд хүрч чадах вэ гэж асуу.