Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “Болор Цом” яруу найргийн наадам энэ жил тэгш ойтойгоо золгож, болж өндөрлөлөө.


Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд яруу найрагч М.Амархүү “Ургийн мод” шүлгээрээ тэргүүлж эгшиглэнт эхийн хишигт найрагч болсон. Мөн яруу найрагч Д.Галсансүх “Сэтгэлзүйн тууриуд” шүлгээрээ дэд байр, яруу найрагч О.Цэнд-Аюуш “1218 оны дурсгалд” шүлгээрээ гутгаар байр, яруу найрагч Л.Моломжамц “Хуучин даавуу шиг”, Ц.Гончиг “Хайрын зовлон яг ямар вэ” шүлгээрээ тус тус удаалсан юм.
Тэгвэл манай сайтын сурвалжлах баг энэ жилийн “Болор цом”-ын өнгийг папараци дурандаа хэрхэн буулгасныг уншигч танаа сонирхуулж байна.


Энэ жилийн наадмын ерөнхий шүүгчээр МУСГЗ, утга зохиол судлаач Ц.Энхбат, шүүгчээр Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, Шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүн, доктор А.Мөнх-Оргил, доктор Г.Батсуурь, доктор Э.Батжавхлан нар ажиллажээ.