Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит XIII хурлыг 12 дугаарын нэгний өдөр хуралдуулахаар илтгэх илтгэгчийг баталлаа.

Ээлжит 13 хуралдаанаар

1. Орон нутгийн өмчийн байрны 2023 оны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай

2. Хөрөнгө худалдах тухай

3. Орлогод нийцсэн орон сууцны байрны талаар авах зарим арга хэмжээний тухай

4. Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн орон тоо, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай

5. Хөтөлбөр батлах тухай

6. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай

7. Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлтийн тухай

8. Үнэлэлт, дүгнэлт өгөх тухай (Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлтийн явц байдал)

9. Аймгийн 2023 оны төсөв батлах тухай

10. Дүгнэлт өгөх тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.