2022 оны сүүлийн сар эхэллээ. Хийсэн бүхнээ дүгнэж дараа дараагийн зорилго, хүсэл мөрөөдлийн эхлэл болсон 12-р сарын ордуудын зурхайг хүргэж байна.

Хонь


Энэ сарын эхээр од эрхэс таны биеэ авч явах байдал тогтворгүй байхыг илтгэж байгаа тул чөлөөтэй хүсэл тэмүүллээ хязгаарла. Гэр бүлийн асуудал амар тайван байдлыг тань бусниулах гэж байгаа тул гэрийнхэндээ онцгой ханд. Од эрхсийн чиг хандлага таныг сул чөлөөтэй сэлгүүцэхийг зөвшөөрөхгүй бололтой. Ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд тохиромжгүй. Учир нь үр дүн таны хувьд таагүйгээр төгсөнө. Хэт улайран зүтгэж, азаа сорих гэсний хэрэггүй. Сарын дунд үед хэт их ачаалалтай нөхцөл байдал гарч мэдэх бөгөөд бүтээмжид саад болно. Цаг хугацаандаа тохируулан төлөвлөгөө зохио. Хэрэв та чухал шийдвэр гаргах болон сонголт хийхээр бол ухаалаг байдал зөв чиглэлд удирдана. Ямар нэгэн буруу зүйлд уруу татагдахаас зайлсхий. Үл хөдлөх хөрөнгийн асуудал анхаарал татаж, гэрээ баталгаажуулах шаардлагатай болно. Гэр бүл болон зарим нэг найзуудын сөрөг бодол таны юу мэдэрч байгаад нөлөөлөх ёсгүй. Сарын сүүл рүү ажил мэргэжлийн хүрээнд авьяас чадвараа нээн харуулах, нөөц бололцоогоо бүрэн дайчлах зэрэгт тааламжтай байна. Од эрхэс таны зөн совинг энэрэл нигүүлсэл болон уян сэтгэлийг илэрхийлэгч нөлөөтэй холбоно. Хайрын асуудал тань тогтворгүй байж мэдэх тул хувийн амьдралаа ганхуулахгүй байх тал дээр анхаараарай. Мөнгөнд маш хямгатай, болгоомжтой ханд. Шаналгаатай асуудлыг ойр дотнын хүндээ дарамт бололгүй шийдэх аргыг ол. Гэр бүлийн эсвэл хувийн ололт амжилт сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ.

Үхэр

Энэ сарын эхээр ажил олгогчтойгоо цалингаа нэмэгдүүлэх эсвэл санхүүгийн байгууллагатай зээлийн хүүг дахин авч үзэх талаар хэлэлцэхэд тохиромжтой. Хөлсөө дуслуулан олсон мөнгөө ашигтай худалдаа хийхэд зарцуул. Дэлгүүр хэсэж мөнгө үрэх алхам бүү хий. Таны ойр дотнын харилцаанд саад бэрхшээл гарч болзошгүй. Аялах болон суралцахад сайн. Хол газар аялах гэж буй хүмүүс цаг үеийн өөрчлөлтийн мэдээнд соргог бай. Урлаг таны анхаарлыг татах бөгөөд та маш бүтээлч байж чадна. Өөрийнхөө шинэ авьяасыг нээн илрүүл. Сарын дунд үед биеийн эрч хүч буурах тул ачааллаа тааруулах мэдрэмжтэй бай. Өөрийн мэдэлгүй хийх үйлдлүүдэд болгоомжтой байх хэрэгтэй. Туршлагаа ашиглан хэн нэгний нөлөөн дор шийдвэр гаргахаас сэргийл. Эд хөрөнгө зарах хүсэлтэй байгаа хүмүүс үйл хөдлөл хийх цаг болсон бөгөөд худалдаа наймаа ашигтай байх болно. Хайртай хүнтэйгээ хамт хаа нэг тийшээ явахаар төлөвлөх нь шинэ жилийн баярын өдрүүдийг сайхан өнгөрөөх боломж олгоно. Сарын сүүл рүү баярын үйл ажиллагаа дээр уулзаж учрах хүмүүс танд их зугаатай байна. Зарим хүмүүс сонирхолтой бүлэгт элсэж магадгүй. Ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй тааралдах учир сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслах хэрэгтэй. Боломж бүрийг бүү алд. Амжилтад хүрэхийн тулд шаргуу ажиллахын хажуугаар хайр дурлал, нөхөрлөлийн харилцаандаа анхаарал тавьж, сэтгэл хангалуун байж чадвал ямар нэг эрүүл мэндийн асуудалд орохгүй байж чадна. Од эрхэс таны мөнгөний асуудалд ээлтэй байна. Ажил болон бизнест тань ахиц дэвшил гарч илүү орлого олох боломж бий болохыг соргогоор анзаарах болно. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах бөгөөд тэр нь түр зуурын учрал байх бололтой.

Ихэр

Энэ сарын эхээр зөрчилтэй асуудал гарч болзошгүй байгаа ч та гол зүйлдээ анхаарлаа хандуулаарай. Хэдий төсвөө нарийн барихыг хүсэж байгаа ч санхүүгээ хэт чанга атгах гэсний хэрэггүй. Хайртай хүнтэйгээ арга эвээ олох хэрэгцээ гарч болзошгүй. Хийсэн алдаа болон үйлчлүүлэгчдийн гомдол зэргээс болж ажил хэрэгт саатал гарна. Өөрийнхөө хэлж ярьж буй зүйлд болгоомжтой хандаж чадвал ямар ч асуудлыг амархан даван туулах болно. Ажлын дарамтад байгаа бол хэт стресст нэрвэгдэхгүй байхад анхаар. Сарын дунд үед мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх асуудал чухлаар тавигдана. Залуу хүмүүс гадаадад суралцах талаар судлах нь сайн үр дүн өгнө. Өөрийн эрүүл мэндийн байдлыг сайн анхаар. Зөв амьдралын хэмнэлийг үл тоовол эрүүл мэнд доройтно. Гэр бүлийн асуудал таны хувьд хамгийн чухал байх бололтой. Гэр бүл дэх таны үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Аливаад хүлээцтэй байж, онц шаардлагагүй худалдан авалт хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Сарын сүүл рүү гэр орноо засаж тохижуулах зорилгоор эд зүйл худалдан авахад таатай байна. Гэхдээ ашиггүй зүйлст мөнгөө бүү үр. Мөн буруу ойлголцол болон луйврын шинжтэй зүйлс гарч ирж болзошгүй тул та хууран мэхлэлт мөн шударга бус зүйлд сэрэмжтэй байгаарай. Зарим санхүүгийн асуудал таны төлөвлөгөөг нураахаар байдал үүсгэж болзошгүй. Таны бүтээлч чадвар өндөр байгаа ч ямар нэг эргэлзээтэй асуудал гарч ирэх тул бүхнийг яв цав төлөвлөх хэрэггүй. Хайр дурлал дээр сэтгэл хоёрдож байгаа хүмүүс дотно харилцаандаа цаг зав зарцуулаарай. Та ажлаасаа хэсэг хөндийрч санхүүдээ хяналт тавьж, найз нөхөдтэйгээ уулз. Эрүүл мэндээ анзаар. Үр хүүхдээ анхаар. Хэрвээ дулаан хувцаслаж, хоол хүнсээ сайжруулахгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Мэлхий

Энэ сарын эхээр хувийн амьдралдаа урам хугарах тул алдаа гаргах магадлалтай. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Хайрын харьцаанд хамтрагчдаа хэт их гомдол тавих нь эрсдэлтэй. Амьдралын энгийн зүйлийн үнэ цэнийг мэдэр. Ажлын төлөвлөлт болон бэлтгэл эргэлзээтэй байгаа тул зохион байгуулалтаа сайжруул. Албан ёсны чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Дуусаагүй ажил ачаалал өгнө гэдэгт бэлтгэлтэй бай. Энэ сарын дунд үед бизнесийн үйл ажиллагаанд ахиц гарах боломжтой боловч амжилтын зам тийм ч дардан биш байна. Өндөр зэрэглэлийн технологид хөрөнгө оруулалт хийхээр зэхэж буй бол сайн үр дүнд хүрэх болно. Ухаалаг алхам хийх нь таны ирээдүйд том өөрчлөлт авчирна. Гэр бүлийн асуудлаа цэгцлэхийн тулд наадам цэнгүүнээс хол явах хэрэгтэй. Ашигтай гэрээ хийх том ивээн тэтгэгчтэй болох магадлалтай. Сарын сүүл рүү од эрхэс таны талд байна. Гэхдээ зөвхөн таныг ажилдаа дур сонирхолтой байгаа тохиолдолд л энэ бүхэн биеллээ олох болно гэдгийг анхаар. Таны хайр дурлал дур хүсэл өсөн нэмэгдэх тул хувийн амьдралд өөрчлөлтөд орно. Ухаалаг бус, эмх цэгцгүй хандлага байх тул алдаа гарч болзошгүй. Олон нийтийн замбараагүй, тайван бус байдлаас болж бэрхшээл тулгарч болно. Танд гэр бүл хамгийн чухал бөгөөд өөрийнхөө талаар шүүмжлэлийг тайван хүлээж ав. Ойр дотнынхондоо сэтгэлээ уудлахаасаа айх бас ичих хэрэггүй. Бясалгал мөргөл болон сонирхолтой судалгаа хийх нь танд аз жаргалыг мэдрүүлнэ. Эрч хүч, урам зориг, өөртөө итгэх байдал тань өсөх бөгөөд танд болон таны эргэн тойронд байгаа хүмүүст эерэг нөлөө үзүүлэх тул авьяас билгээрээ бусдыг гайхшируулна.

Арслан

Энэ сарын эхээр ажлын ачаалал их байсан ч амрах хэрэгтэй. Амьдралын хэмнэлээ бага багаар багасга. Та хийж байгаа ажилдаа баяр хөөртэй хандах болно. Бусдын хууран мэхлэлтэд өртөхөөс болгоомжлох хэрэгтэй. Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай. Хэлэх үгээ цэгнэж, туйлын анхааралтай ханд. Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад амжилттай байх болно. Ямар нэгэн сайн дурын ажилд оролцсоноор таны бусдыг таних чадвар дээшлэх болно. Сарын дунд үед аливаа гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаал. Эргэн тойрондоо бий болсон эмх замбараагүй зүйлийг цэгцэл. Ямар нэгэн шалтгаангүй бол аливаа ажлыг яарч хийх хэрэггүй. Өөрт тохирох хүнээ хайж байгаа ганц бие хүмүүс азтай байна. Хосуудын хооронд үл ойлголцол бий болсон бол бие биеэ сайн таних сорил хэмээн үзэж, эергээр хүлээн авах хэрэгтэй. Чөлөөт цаг гарвал хайртай хүнийхээ сэтгэлийг татах арга бодож гадуур зугаалж, спортын тэмцээн уралдаан үз. Энэ сарын сүүл рүү бизнесийн хамтрагчтайгаа холбоотой үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс олон нийтийн арга хэмжээнд зориулсан зөв зар сурталчилгаа явуулах хэрэгтэй. Ачаалалтай байх бөгөөд томоохон алдаа хийвэл уналтын үе эхэлнэ. Мөн хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй. Ямар ч үед хуулийн дагуу ажилла. Сайн зөвлөлдөхгүйгээр чухал асуудлыг шийдэх нь үр дүнг баллаж магадгүй. Сэтгэл санаагаа засахын тулд тайван орчинд цагийг өнгөрөө.

Охин

Энэ сарын эхээр та уян сэтгэлтэй, ухаалаг байх тул найз нөхдийнхөө хүндэтгэлийг хүртэнэ. Өөрөөсөө ухаалаг эсвэл аль ч чиглэлээр өргөн мэдлэгтэй хүнтэй ярилцах нь таалагдах ба таны оюун ухаан, мэдлэгийг тэлж өгнө. Зарим хүмүүс өөрийн ур чадвараа бусдад зааж сургах урилга авах магадлалтай. Өөрийн хоббигоо ашиглан мөнгө олох таатай байх болно. Мөнгөний асуудлаас болж гэр орондоо төлөвлөсөн ажил түр саатах бололтой. Хүмүүст мөнгө хандивлахаас илүү тэдэнд чин сэтгэлээсээ урам зориг өгөхийг хичээ. Та өөрийн хайртай хүндээ хайртайгаа батлах гэж хөрөнгө мөнгө их зарцуулах гэсний хэрэггүй. Энэ сарын дундуур томорч мэдэх асуудал гарч ирэх тул түргэн шаламгай шийдэх хэрэгтэй. Та татвар төлөлт, хууль дүрэмтэй холбоотой асуудлуудаа яаралтай эргэн харах хэрэгтэй. Ажил хэргийн харилцаа, техникийн саатал зэргээс болж асуудал үүсэж болзошгүй. Од эрхсийн зүгээс мөрөөдөмтгий байх нөлөө танд дажгүй нөлөөлөх болно. Хайр дурлалын хичээл зүтгэлийн үр дүн ганц бие хүмүүсийг урам зоригтой болгоно. Сарын сүүл рүү таны шинэ найз нөхөдтэй болох чадвар сайн тул энэ үе бол шинэ бүлэглэл, нийгэмлэгт нэгдэж ороход тохиромжтой үе. Улс төрийн болон нийгмийн үйл явдалд оролцох нь шинэ замналаа эхлүүлэх боломжийг олгоно. Та ажилдаа амжилт гаргаж шагнал хүртсэн бол яг л хүүхэд шиг баярлах бөгөөд илүү тав тухыг мэдрэхийг хүснэ. Гэхдээ таны бодол санаа болон ажлын бүтээмжийг тасалдуулсан, анхаарал сарниулах хэд хэдэн зүйл хүлээж байна. Үргүй зардалд анхаарлаа хандуул. Ойрын хүмүүсээсээ мөнгө зээлэхгүй байх нь ухаантай алхам байх болно. Од эрхэс таны янаг амрагийн харилцаанд эрч хүчтэй мэдрэмж илгээх болно. Гэхдээ од эрхэс таныг хайр дурлалын адал явдалд орооцолдохгүй байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Энэ сарын эхээр биеэ барьж чадахгүйд хүргэх бухимдалтай үе тохиолдох бололтой. Шийдвэр гаргах үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ олон эх сурвалжид тулгуурла. Тулгарсан асуудлаас болж уурлаж бухимдахын оронд алдаагаа сайн нягтлах хэрэгтэй. Чухал хүмүүстэй харилцахад хүндрэлтэй байгаа бол шууд дүгнэлт гаргахын оронд өөр арга хэрэглэ. Төсөл дээр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах үед та олон зүйлийг сурч авах бололтой. Ирээдүйд тулгарч болох асуудлаас зайлсхийхийн тулд эрүүл мэнддээ анхаар. Сарын дунд үед ганц бие хүмүүс шинэ хайр дурлал авчрах хүмүүстэй танилцах магадлалтай. Гэхдээ хайр дурлалын асуудал зөвхөн ганц бие хүмүүст бус хосуудад ч хамаатай байх. Бизнес эрхлэгч нарт ажил хэргийн бага зэрэг саад тулгарна. Зарлагаа хяналтаас гаргахгүй байлга. Муу зөн совин төрөх нь амгалан тайван байдлыг алдагдуулна. Мөргөл үйлдэж, бурханд залбир. Сэтгэлд таатай газраа очиж, тайван байдлаа хадгал. Өөрийгөө амраах, стрессээ тайлах арга ол. Энэ сарын сүүл рүү оюун санаа, бие махбодоо удирдахын тулд эрүүл мэндээ сайжруулах аргаа зөв болго. Хэрэв бодитойгоор ашиглаж чадах юм бол мөрөөдөл гэдэг хүч чадалтай зэвсэг байх болно. Хайр дурлалын асуудалд зарим дэвшил гарах боловч гэнэтийн учрал таагүй үр дүнд хүргэнэ. Аливаа зүйлийг хэтрүүлэхээсээ болгоомжил. Нөөцлөгдсөн эрч хүчийг тань барж мэдэх амлалт өгөх хэрэггүй. Таны бие махбод амрахыг шаардана. Сайн эрүүл мэндтэй байхын тулд илүү их амарч тайвшир. Ихэнх хүмүүс тэвчээргүй байдлыг гаргах магадлал өндөр байгаа тул биеэ барь. Харин хойшлогдсон байсан мөнгө санхүүгийн асуудал гацаанаас гарч, орлогын үүд нээгдэнэ.

Хилэнц

Энэ сарын эхээр шинэлэг уран бүтээлийн эрэл хайгуул амжилттай болж танд сэтгэл ханамж авчирна. Таны идэвхтэй байдал бусдад таалагдаж, хамт олны тусыг хүртэнэ. Таны хэрэгжүүлэх төлөвлөгөө удирдлагын зүгээс дэмжигдэх бөгөөд таны нэр хүнд ч их өснө. Гэхдээ эрч хүч их шаардсан ажилд буруу хөдөлбөл үр дүн муугаар эргэж болзошгүй. Иймд хэрэгтэй зүйлд л эрч хүчээ шавх. Архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Хэн нэгний ятгалгад автахаас сэргийл. Сарын дунд үед ажлын нөхцөл байдал таатай байна. Энэ боломжийг бүү алд. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Од эрхсийн байрлал гэр бүлийн харилцаанд цав суулгаж болзошгүй. Өмнөх амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой асуудал үүсэж мэднэ. Ганц бие хүмүүс шинэ дурлалтай учирч болзошгүй. Хайр сэтгэлээс болж гуньж гутарсан бол сэтгэлийн шаналлаасаа салах арга ол. Аль болох тайван байдлаа хадгалахыг хичээ. Энэ сарын сүүл рүү ажил төрлийн уулзалт хүссэн үр дүнд хүрэхгүй бол түр хойшлуул. Хувийн харилцаа ба эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Хайр дурлалын адал явдлаас хол бай. Таны урмын хугалах, эрч хүчгүй болгох харилцааг таслан зогсоо. Ганц бие хүмүүс өөрт тохирох хосоо хайж олохыг хичээ. Бизнес эрхлэгч нар бусадтай муудалцаж, үл ойлголцсоноос зарим төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Танд ажил хэрэгч санаа төрвөл бизнес төлөвлөгөөндөө оруул. Дэмий зүйлд мөнгөө үрэхээ хязгаарла.

Нум

Энэ сарын эхээр ажлын нөхцөл нэлээд дарамттай санагдах бололтой. Удирдах албаны хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Зарим хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Гэнэтийн учралд болгоомжтой хандаж, төвийг баримтал. Бизнес эрхлэгч нар шинэ сорилттой тулгарч мэдэх юм. Хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын төлөө танд саад учруулах, далд явууллага хийх тул сэрэмжтэй бай. Од эрхсийн хандлага санааг тань зовоож буй зүйлийнхээ талаар илэн далангүй ярилцах хэрэгтэйг сануулж байна. Арилжаа наймааны ажилд идэвх бүү гарга. Сарын дунд үед танд бүтээлч санаа төрснөөр удаан хугацаанд хүлээгдэж байсан ажлын эхлэлийг тавина. Харин өөрийнхөө хэрээс хэтэрсэн зүйлийг бүү хий, алдаагаа эргэн засахад амаргүй байх болно. Өөртөө байгаа асуудлын хэлбэрийг бус харин шийдэх арга замуудыг олж харахыг хичээ. Гэр орондоо засвар хийх, шинэ тавилга худалдаж авах эсвэл зарах шинэ байшинд нүүж орох зэрэгт таатай байх болно. Сарын сүүл рүү үүсэх будилаантай асуудлуудыг зөөлөн дипломат аргаар зохицуулахыг од эрхэс зөвлөж байна. Амьдралд баяр хөөр болон зөрчилдөөн зэрэг үүсэж магадгүй. Ач холбогдолтой өөрчлөлтүүд таны амьдралын замыг өөрчилж магадгүй. Энэ өөрчлөлт зарим талаар аюултай гэж бодож байсан ч битгий шантар. Гэр бүлдээ аз жаргалтай байхад нь жаахан ч гэсэн туслах үйл ажиллагаа бодож ол. Тааламжгүй байдалд байгаа хамаатан садан, ах дүү нартаа тусламжийн гараа сунгах болно. Хувийн амьдралдаа санаа тавих нь эерэг үр дүнтэй байна.

Матар

Энэ сарын эхэн үед ихэнх хүмүүс ажил дээрээ стресстэй байх бөгөөд хамтран ажиллагсад ойлгомжгүй харьцах үед хэрүүл маргаанаас хол яв. Бодож тунгаахад хүнд байвал чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Эмх замбараагүй байдал үүсэж мэдэх тул бүх зүйл дээр болгоомжтой бай. Сэтгэл хөөрөлд амархан автах учраас дараа гарах үр дагаврыг бодож үзэх хэрэгтэй. Наргиж цэнгэх, хүмүүстэй танилцах, орой үдэш хүн амьтангүй харанхуй газраар явахаас зайлсхий. Сарын дунд үед ганц бие хүмүүс гэр бүлтэй болох талаар нухацтай бодож эхэлнэ. Эрч хүч тамир тэнхээ нь өссөн хүмүүс урам зориг ихээр хүлээн авах болно. Таны гайхалтай санаануудыг хүлээн авч чадах хүмүүстэй цагийг өнгөрүүл. Адал явдалтай учрах магадлалтай. Энэ нь тийм ч таатай зүйл байхгүй бололтой. Аль болох яарсан шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Гэхдээ од эрхсийн эерэг холбоо нь урьдын сөрөг нөлөөг бууруулахад туслах болно. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс шинэ төлөвлөгөө гаргахад хамгийн тохиромжтой цаг байх болно. Сарын сүүл рүү бизнесийн түншүүдийн хооронд нөхөрсөг харьцаа бий болох бөгөөд амжилттай үр дүнд хүрэх болно. Санхүүгийн гэрээ хэлэлцээр болон ажил хэргийн уулзалт яг төлөвлөсний дагуу явагдана. Таны оюун ухаан идэвхтэй, эрч хүч өсөлттэй байна. Зарим холимог хандлагаас болж бага зэргийн тааламжгүй нөхцөл байдал үүсэж болохыг анхааруулж байна. Асуудлыг хурцдахаас өмнө шийдвэрлэх нь зүйтэй. Хүн бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж нэмэгдэх ба бусдын хүслийг ойлгох хэрэгтэйг анхааруулж байна. Та өөрийн ур ухаан, авьяас билгээ гаргах боломжтой шинэ ажлын санал хүлээн авах магадлалтай. Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавих нь таныг таатай байлгах болно. Найз нөхөд тань тааламжтай хандах бөгөөд өөрийгөө ямар сайхан хүмүүсээр хүрээлүүлж байгааг мэдрэх болно.

Хумх

Энэ сарын эхээр бизнес эрхэлдэг хүмүүс өгөөжтэй гэрээ хийх болно. Зөв үйл ажиллагаагаар нэмэлт борлуулалт хийж чадна. Эрсдэлтэй зүйл сонирхдог бол та маш хянуур болгоомжтой байх нь чухал. Эрүүл мэндээ найдвартай хамгаалах аргыг сонго. Сайн сайхан бүхэн ирнэ гэж дотроо итгэж байвал удахгүй бүх зүйл сайхан болно. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо олон нийтэд сонсгох хэрэгтэй. Таны эрч хүч өсөж, удирдах чадвар илрэн гарч ирнэ. Сарын дунд үед сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болох бөгөөд сайн муу үр дүн гарах эсэх нь таны хир сонголт хийхээс хамаарна. Ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол ажлаа эхлэхийн өмнө зөв арга барил хэвшүүлэх нь сайн үр дүн үзүүлнэ. Нарийн дэвшилтэт технологи таны мөнгийг хэмнэхээс гадна, стресст оруулахгүй. Хувийн амьдралд тань сайн нөлөө өгөхгүй байгаа ямар нэг зуршлаа өөрчлөхөд тохиромжтой. Таны хайрын харилцаанд романтик үйл явдал чимэг нэмнэ. Гэр бүлийнхэнтэйгээ хамт дуртай зүйлээ хийх гэж оролдохыг хичээ. Ганц бие хүмүүс хэн нэгэн хүнийг олох нь амьдралыг бүтэн болгох мэт санагдана. Сарын сүүл рүү таныг асуудлаас чөлөөлөх, дарамтаас хурдан гаргах бүтээлч зүйл хий. Хувийн ур чадвар, бүтээлч байдлыг одод дэмжинэ. Мөнгө олох хэрэгцээг зогсоох гээд чадахгүй бололтой. Баяр наадмын урилга тасралтгүй хүлээн авна. Хэрвээ санхүүгээр хязгаарлагдмал байгаа бол ямар нэгэн арга олох хэрэгтэй. Хэрэв та сонор сэрэмжтэй байхгүй бол дүрэм, журамтай холбоотой тогтворгүй байдалд орох эрсдэлийг нэмэгдүүлэх болно. Зарим төлөвлөгөө чинь санасан ёсоор бүтэхгүй байж болох тул нөөц хувилбартай бай. Таныг хүрээлэн буй хүмүүс зөрүүд байдалд автаж магадгүй. Хийх гэсэн ажил тань төлөвлөгөөний дагуу явагдахгүй. Танд шинэ стратеги хэрэгтэй болно. Өөр арга зам хай.

Загас

Энэ сарын эхээр удирдах албан тушаалд дэвших магадлалтай бөгөөд үүнээс болж бага зэрэг айдас үүсэх болно. Гэвч та удахгүй үүнд дасаж өөрийн ямар их авьяас чадвартайг гайхан бишрүүлэх болно. Оюун санааны чадамж тань хайж байсан зүйлийг танд өгөх болно. Чухал хүмүүстэй холбоотой урилгыг хүлээж авахаасаа татгалзах хэрэггүй. Өөрийнхөө мэргэжилтэй холбоотой хүмүүстэй танилцахад тохиромжтой үе. Бие махбодын эрч хүч өндөр байх хэдий ч бүү хэтрүүлээрэй. Үгүй бол эрүүл мэнд асуудалд орох болно. Санхүүгийн байдал тань сайн байсан ч тооцоогоо хяна. Хайрын харилцаанд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Зарим хүмүүст гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх боломж олдоно. Үр хүүхдэдээ анхаарал халамж хэрэгтэй байгааг сана. Сарын дунд үед олон газраар явж олон хүмүүстэй уулзах болно. Найзуудтайгаа хөгжилтэй хошин яриа өрнүүлж сүүлийн үеийн асуудлаа идэвхтэйгээр хэлэлцэх болно. Зарим нэгэн зүйлүүд төлөвлөгөөнөөс гажиж магадгүй. Гэнэтийн эрсдэлтэй үйлдлээс зайлсхий. Мөрийтэй тоглоомоос хол байгаарай. Алдаа эндэгдэл гаргах, бусдын дургүйг хүргэх, санал зөрөлдөх гэх мэт асуудлууд үүсэх магадлалтай. Таны талаарх хурц шүүмжлэлийг яг энэ үед зүгээр л март. Бусдын өмнөөс та хариуцлага хүлээх ёсгүйг сана. Сарын сүүл рүү эргэн тойронд хууран мэхлэлт гарахаар байна. Та асуудалтай байгаа бол илүү хүндрэхээс өмнө ухаалаг алхам хийх хэрэгтэй болно. Хөрөнгө оруулагч нар бусад хүмүүс таны ашиг сонирхлыг илүүд үзэхгүй гэдгийг бодолц. Өрсөлдөгч нар таны эдийн засаг, санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж магадгүй. Ямар нэгэн нууцлаг үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээрт оролцсоны хэрэггүй. Баярын зардлаа хэтрүүлж магадгүй бөгөөд энэ нь маргаан гарах шалтгаан болно. Хайртай хүнээ сэтгэлээр унагах үг хэлэхгүйн тулд тэвчээртэй байхыг хичээ. Гэнэтийн үйлдэл хийхээсээ өмнө анхааралтай байх юм бол ямар ч нөхцөлд зөв сонголт хийх боломжтой байх болно.