Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»С.Ганбаатар гишүүн хөшигний цаадах “хулгайч”-ыг өмгөөлөв үү
Папарацци

С.Ганбаатар гишүүн хөшигний цаадах “хулгайч”-ыг өмгөөлөв үү

Эрхэм админBy Эрхэм админ12/05/2022Updated:12/05/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрсний хулгайчдын нэрлэнэ” хэмээн сүржин хэвлэлийн хурал зарлаж, гал намдаах үйлдэл гаргав.

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр өдгөө монголын хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийг нэрлээд, тэднийг арын өрөөндөө авилгалдаж, прокурор шүүхийг “хуралдуулдаг” хэмээн мэдэгдэв.
Түүний мэдэгдэлд “Голомт”-ын Баясгалан, MCS-ын Оджаргал, “АПУ”-гийн П.Батсайхан, Нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд нарын нэр дурьдагдсан.
Энэ цагийн “мөнгөний уурхай”-н эзэд гэдэгдэх тэдний ард чухам хэн гэгч нөлөө бүхий эрхмүүд “хөшигний цаана” үлдэж буйг тэрбээр огт дурьдсангүй.
Үнэндээ, С.Ганбаатар гишүүнтэй тохой залган суудаг А.Адъяасүрэн гишүүн, “Ажнай” Бат-Эрдэнэ, урагшаа нүүрс тээврийн компанитай гэгддэг хотын дарга Д.Сумъяабазар, нүүрсний асуудалд нэр нь цухуйдаг экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын талаарх үгс эрхэм гишүүний амнаас ганхийж гарсангүй.


Мөнгөтэй байлаа гээд эрх мэдэлтэн үгүй бол энэ нүүрсний хулгайн хэрэг гарсан ч, өдий болтол хол явах уу гэдэг нь бас сонирхолтой.

Эрхэм гишүүн С.Ганбаатар хөшигний цаана “наадах” том тоглогчидоо хаацайлж, иргэдэд ил тод байдгаар нь бизнес эрхлэгчдээ гүжирдэж, гүтгэв үү гэх хардлага иргэд олны дунд төрөөд байна. Учир нь эрхэм гишүүн дээрх эрхмүүдийг “нүүрсний хулгайч” гэх баримт сэлтийг олны өмнө огт дэлгэсэнгүй.

Харин “ангийн найз” А.Адъяасүрэн гишүүн нь 2020 оны сонгуулийн өмнө Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний газрын нэр бүхий албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн гэх мэдээлэл байдаг.

“Ажнай” группийн эзэн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн “Тавантолгой” компани Тавантолгойн ордын мөргөцгийн нүүрсийг хулгайлдаг байсан тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд удаа дараа мэдэгдэж байсан билээ. Үүнтэй холбоотой “Тавантолгой” компани ч хариу мэдэгдэл хийж байв. Тэгвэл уг асуудал үндсэндээ шийдэгдэж, “Тавантолгой” компани төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н газраас нүүрс хулгайлдаг байсан нь тогтоогдож байв.

Хотын дарга Д.Сумъяабазарыг Цагаанхад, Гашуунсухайт зэрэг чиглэлд нүүрс тээвэрлэдэг “нууц” компанитай гэх мэдээлэл бий. Үнэн худлыг цаг хугацаа харуулах биз.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд сүүлийн 10-аад жил нүүрсний тойрсон асуудалд нэр нь явсаар байгаа билээ.

Онцлох сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.