.jpg)
Төслийн хүрээнд үйлчлүүлэгчдийн судалгаанд үндэслэн ЭХЭМҮТ-ийн хэмжээнд баримтлах харилцагчийн үйлчилгээний стандартыг шинээр боловсруулан гаргасан бөгөөд тус стандарт нь ЭХЭМҮТ-д иргэдээс ирдэг түгээмэл 13 төрлийн гомдол, саналыг шийдвэрлэхэд чиглэж боловсруулагдсан. Стандартыг биелүүлж ажиллахад чиглэсэн сургалтыг нийт ажилтнуудад 40 гаруй цаг зохион байгууллаа.
Мөн иргэд өөрийн биеэр ирэлгүй зайнаас авч болох үйлчилгээний талаарх түгээмэл 70 орчим мэдээллийг FAQ загварын хүрээнд нийгмийн сүлжээнд түгээж, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхад чиглэсэн компанит ажлыг зохион байгуулсан байна.
Төсөл хэрэгжих хугацаанд эмч, ажилтны харилцаа хандлагыг зөв зохистой болгох сургалтуудыг зохион байгуулж, үүнд тус төвийн нийт 976 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчид хамрагджээ.
Мөн төслийн хүрээнд зарласан болзолт уралдааныг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнлэгийн хамт олон тэргүүлж, батламж мөнгөн шагналаар шагнууллаа.