Манай улсын Засгийн газар шиг “данхгар” бүтэцтэй Засгийн газар дэлхийн хаана ч үгүй биз ээ.

Гурванхан сая хүн амдаа зориулж 40 орчим сайдыг томилосонд олон хүн гайхширч байна. Тэдний дундаас хүн амынхаа эрүүл мэндийн манаанд зогсох Эрүүл мэндийн салбарын сайдаар эдийн засагч мэргэжилтэй эрхмийг тавьсан нь хачирхалтай.


Эрүүл мэндийн салбарын сайдаар очсон С.Чинзориг өмнө нь ХНХ-ийн сайдын алба хашиж байсан, төрд 1986 оноос хойш ажиллаж, хөдөлмөр нийгмийн чиглэлээр мэргэшсэн нэгэн. Гэтэл ийм хүнийг хаа хамаагүй Эрүүл мэндийн сайдаар томилсон нь учиртай л байх.

Тус салбарын нэгэн эмнэлгийн даргаар цагдаагийн албанд байсан эмэгтэйг томилж байхад, сайдаар нь нийгэм эдийн засгийн чиглэлийн хүн очиход болмоор ч юм шиг.
Ямартаа ч, улсынхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй салбар нь мэргэжил мэргэжлийнхний “набор” болжээ.

Сонирхуулахад, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг ЖДҮ-чин гэдгийг иргэд мартаагүй. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ улс төрийн амбицаа өсгөхдөө ЖДҮ-чдын эсрэг дуугарч байсан атал, өдгөө ЖДҮ-чдээ сайдуудаар томилж “өвөр түрүү”-ндээ орж байгаа нь бас л сонин явдал шүү.