Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсглэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас ялгардаг.
Үзмэрч засалч Л.Нямаа та бүхэндээ энэ удаад “Гал тахих ёс” талаар зөвлөгөө өгч байна.
Тэрээр “Өөрийн заяа төөргийг өөрөө л бүтээдэгтэй адил өөрийн гал голомтоо өөрөө л бадрааж тахиж явах учиртай.
Монголчууд бид эрт дээр үеэсээ галаа дээдэлж ирсэн ард түмэн билээ.
Галыг цэвэр ариун байлгавал тэр айлын ажил үйлс бүтэмжтэй, халуун дулаан, эрүүл саруул, идээ ундаа элбэг дэлбэг байна гэж бэлэгшээдэг. ТУЛГАНД БУРХАН ОРШДОГ.
Ийм учраас галд элдэв бохир зүйлс, сонгин сармис хийхийг хориглодог бөгөөд Бурханы нүд сохроно гэж үздэг. Харин өөх, шар тос хийхэд гал бадамлан асч баярлан хөөрч буй мэт дүрэлздэг. Үүнийг галын бурхан баярлаж байна гэж бэлэгшээдэг.
Гэргий хүнийг галын эзэн хэмээн хүндэлж анх ёсолж авахдаа цагаан эсгий дэвэссэн гэрийн үүдээр тэвэрч ордог заншилтай байжээ.
Тийм ч учраас бүсгүй хүний бадраасан галанд өрхийн тэргүүн хүний хийморь лундаа хамтдаа бадамлан бадарч явдаг билээ.
Тэгвэл орон сууцанд амьдарч байгаа айлууд яаж галаа тахих вэ?
Бэлгэдлийн зориулалттай жижиг тулгандаа нарийхан цуулсан бага зэргийн мод хийгээд асаана. (шүдэнзний модоор орлуулж болно)
Дээр нь бага хэмжээгээр шар тос хийнэ. Гал бадамлан асах үед:
Өөрийн овог нэрээ хэлээд ,
Өвөг дээдсийн минь гал голомт
Өөрийн минь гал голомт
Үр удмын минь гал голомт үргэлж ариун дагшин байж, үргэлж мандан бадарч байхын ерөөлийг хэлээд арц ганга нэмж хийнэ. Гал тахихдаа малгайгаа өмсөөд шилбэ шуу ил гараад байхааргүй хувцас өмссөн байвал зохино.
Ингээд та бүхэндээ Тулгандаа галтай Зүрхэндээ галтай Сэтгэлдээ галтай мандан бадарч явахыг ерөөе……Хурай Хурай Хурай” гэв.