БНМАУ-ын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсаны сор дуунуудын нэг бол “Усны тунгалаг Тамирын гол” юм. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын хөгжим, Д.Отгонсүрэнгийн шүлэг уг дууг үе үеийн уран бүтээлчид өөрсдийнхөөрөө дуулж амьдруулсаар ирсэн.
Г.Түмэндэмбэрэл- “Усны тунгалаг Тамирын гол”
Урлаг судлаач мэргэжилтэй ч ардын дуундаа “нугасгүй” гэж ярьдаг дуучин бол Д.Бурмаа. Олноо “ардын дууч” хэмээн алдаршсан тэрээр уг дууг өөрийн донж маягаар ийнхүү дуулжээ.
Ардын дууч Д.Бурмаа “Усны тунгалаг Тамирын гол”
https://www.youtube.com/watch?v=vP-9ouyYa6g
“Шуранхай” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн уламжлал шинэчлэлийг уран бүтээлдээ хослуулж яваа дуучин Г.Эрдэнэчимэг уг дууг ийнхүү амилуулжээ.
Дуучин Г.Эрдэнэчимэг “Усны тунгалаг Тамирын гол”
“The Voice of Mongolia” нэвтрүүлгийн оролцогч Б.Доржпагма буюу Донна нэвтрүүлэгт жазз хэлбэрээр дуулсан нь залуучуудад энэ дууг дахин хүргэхэд ихэд нөлөөлсөн.
“Шанз-3” хамтлагийн араас шил дараалан гарч ирсэн хамтлаг бол “Бэхи” юм. Ардын хөгжмийн хамтлагаа Чингис хаан алтан ургийн гавьяа байгуулсан хатаддаа хүндэтгэн өгдөг байсан цол хэргэм буюу дээд гэсэн утгатай нэрийг хайрласан тэд мөн уг дууг дуулжээ.
Үе үеийн эмэгтэй дуучдын чансааг сорьж, урын санд нь дээгүүр байр эзлэдэг “Усны тунгалаг Тамирын гол” дууг хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.