Гоо үзэсгэлэн, хөөрхөн царай, ялдам ааль, бие хаагаараа олноос онцгойрдог их хотын сайхан бүсгүйчүүдийн нэг бол бүжигчин М.Бямбаа.
Түүнийг бид “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр эрх танхилаар төсөөлөх нь бий. Гэвч тэр үндэсний урлагийн төв байгууллага болсон Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хэмээх их айлаар овоглож эхэлснээс хойш 20 дахь жилдээ бүжиглэж байгаа туршлагатай бүжигчдийн нэг юм.
Үс зүсээрээ үеийн бүсгүйчүүдээс ялгардаг түүнийг крашлах эрчүүд олон. Цэцэг шиг мэдрэмжийг төрүүлдэг түүнийг папараци дурандаа онцолж байна.
1 сэтгэгдэл
Шил нь арай л биш ээ брэндийг гутааж байнаа