Хүүхдэд зориулсан кино, зохиол бүтээл ховордсон энэ цаг үед “Том толгойтын адал явдал” бүхий 4 ангит цуврал, “Өвөөгийн хайр” олон ангит кино зэрэг дэлгэцийн бүтээлүүд хүүхдүүдийн сонирхолыг татаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл тус бүтээлүүдийн ард, ерөнхий найруулагчаар Д.Болорцэцэг гэх эмэгтэй ажилладаг юм байна. Энэ эмэгтэй “алдарт” Take-Off хамтлагийн дуучин Э.Сүхжаргалын эхнэр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хамгийн сонирхолтой нь, “Том толгойтын адал явдал” цувралын гол дүрийн баатар Баатараагийн дүрд тоглодог хүү Э.Сүхжаргал, найруулагч Д.Болорцэцэг нарын хүү аж. Ёстой л гэр бүлээрээ урлагийн авьяас мэдрэмжийг үзэгчдэд түгээж, шинэ цагийн хүүхдийн гэх тодотголтой бүтээлд хувь нэмрээ оруулж яваа тэднийг папараци дурандаа онцолж байна.